Гэрэл зураг дээр өөртөө итгэлтэй, өндөр, туранхай гээд ер нь гоё л харагдахыг хүсдэг. Буруу байрлал авснаас эсвэл ракурсаа буруу сонгосноос болж гэрэл зураг бүтэлгүйтэж хогийн саванд хаях эсэх тухай боддог.
Гэрэл зураг дээр байнга гоё гарахад туслах 12 аргыг танд бэлдлээ. Таны өөг дарж, гуалиг гарахад тань тусална.
№ 1
Хамгийн энгийн бөгөөд амжилттай байрлал. Нэг гараа ташаан дээрээ, нөгөө гараа бага зэрэг доош тавина. Энэ байрлал нь их бие болон гар хооронд орон зай үүсгэж бэлхүүс нарийхан харагдуулахад нөлөөлдөг байна.
№ 2
Энэ байрлал дээрх байрлалтай төстэй, гэхдээ нэг гарыг зүгээр доош буулгана. Биеэрээ бага зэрэг хажуулдсан, их биеийг буулгасан гар руу чиглүүлнэ.
№ 3
Ойр хавьд хашаа, ширээ зэрэг тулах зүйл байвал хоёр гараараа тулна. Мөрийг хэт дээш өргөхгүй, эс бөгөөс хүзүүгүй мэт зураг гарна.
№ 4
Гарын байрлал гэж тодорхой дүрэм байхгүй. Энгийн сул байлгаж зураг авахуулахад болохгүй зүйлгүй. Хөлийн хувьд ч мөн адил. Гэхдээ хөлийг ачиж суувал илүү тохиромжтой.
№ 5
Тохойгоороо тулж болно. Энэ тохиолдолд хажуугаас гэрэл зургийг дарвал илүү тохиромжтой. Биеийн галбирыг тодосгож өгөх байрлал. Дотор болон гадаа гудамжинд ч болно.
№ 6
Энгийн байрлалаар зогсож зураг авахуулахад илүү амжилттай болдог. Биеийн хүндийг нэг хөл дээрээ аваад биеийг бага зэрэг мурийлгана. Биеийн галбир S үсгийг санагдуулмаар.
№ 7
Хөрөг зураг авахад тун тохиромжтой байрлал. Гараа тохойгоор нь нугалаад өндөр зүйл дээр тавиарай. Толгойг хажуу тийш нь багахан хазайлгана.
№ 8
Мод нь үзэгчийг гол зүйлд буюу модельд анхаарал хандуулахад нөлөөлнө. Мөчир зэрэгт хөнгөн хүрнэ, огтоос дарж, базаж болохгүй. Хөрөг зураг авахад тун тохиромжтой.
№ 9
Гараа хааш хийхээ сайн мэдэхгүй байвал нурууныхаа ард эсвэл халаасандаа хий. Энгийн хэдий ч этгээд байрлал болно. Халаасан дахь гар чөлөөтэй байх ёстойг анхаараарай.
№ 10
Хөрөг зураг дарахад хамгийн энгийн байрлал бөгөөд ракурс. Таныг илүү гуалиг харагдуулна. Нуруугаа тэгшлээд багахан хажуу тийш болно, эрүүгээ бага зэрэг өргөөрэй.
№ 11
Хөрөг зураг авахуулахад бас нэгэн тохиромжтой байрлал. Гараа бага зэрэг өргөж хана хөнгөн түшнэ. Гар хэдий гэрэл зураг дээр гарах ч гэлээ үзэгчдийн анхаарал таны нүүрэн дээр тусна.
№ 12
Хөл, гараа хэрээслэх нь харилцаанд саад болох хана босгодог гэж сэтгэл зүйн талаас авч үздэг. Гэхдээ гэрэл зураг дээр энэ байрлалыг туршиж үзэх хэрэгтэй. Энэ байрлал мөрийг өргөн болгож, хүзүүг урт харагдуулдаг. Гэрэл зураг дээр ч та өөртөө итгэлтэй гарна.