Бид дарс сонгохдоо хэд хэдэн дүрмийг баримталдаг. Дүрэм гэж байгаа тэр зүйлийг сохроор дагаж байгаа нь харамсалтай.
Зөвхөн өөртөө таалагдах дарсыг сонгоход туслах зарим нэг буруу ойлголтыг халцгаая.
Сайн дарс болгон өндөр үнэтэй биш
Өндөр үнэ зөвхөн сайн чанарыг л илтгэнэ гэж бодоцгоодог. Үнэндээ үгүй юм. Сайн чанарын дарсыг хямдханаар худалдан авч чадсан нийлүүлэгч чанартай дарсаа үнэтэй дарснаас хямдаар зарна.
Дарс олон сортоор хийгддэг
Нэг сортын усан үзмээр хийсэн дарс сайн чанарынх гэх нь бий. Чухам олон сортыг зөв хослуулж чадсанаар тансаг амттай дарс гаргадаг ажээ.
Эрэгддэг бөглөөтэй нь хуурамч гэсэн үг биш
Бас нэгэн цуурхал: эрэгддэг бөглөөтэй нь хуурамч. Дараах хоёр шалтгаанаар дарс үйлдвэрлэгч эрэгддэг бөглөө ашиглана: 1. Дарсны өртгийг багасгана, 2. Үйсэн бөглөөг бодвол нян үржих нь бага.
Хагас чихэрлэг дарс хурдан мууддаг
Зарим нэг үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар хагас чихэрлэг дарс нь хуурай эсвэл хагас хуурай дарснаас ялгагдах зүйлгүй гэдэг. Үнэндээ дарсны дутууг нөхөх гэж сахар зориудаар нэмдэг ажээ.
Нэг дарс олон хоолонд зохицно
Нэг хоолонд тодорхой төрлийн дарс л зохицно гэж үздэг хүмүүс байдаг. Өөрийгөө ингэж зовоох хэрэггүй – зоригтой туршаад яваарай.
Тод өнгийн этикет сайн дарсанд хэрэглэгдэнэ
Өөрийн бараагаа илүү борлуулахын тулд үйлдвэрлэгчид юу эсэхийг хэрэглэх вэ дээ. Тод этикет – энэ бол зөвхөн маркетингийн л арга. Үүнд дарсны чанар огт хамаагүй.
Тунадастай байна гэдэг нь будагтай гэсэн үг биш
Хундаганы ёроолд үлдэх тунадасыг муу чанартай, будагтай дарс гэж үздэг хүмүүс цөөнгүй. Үнэн хэрэгтээ, дарс үйлдвэрлэгч дарс исгэхдээ ямар ч шүүлтүүр ашиглаагүй буюу цэврээрээ байгааг илтгэнэ.
Олон төрлийн дарс цаг хугацааны эрхэнд чанараа алддаг
Жил нэмэгдэх тусам чанартай болдог гэсэн ташаа ойлголт бидэнд явсаар байна. Үнэндээ ихэнх дарс “хөгшрөх” хориотой.