in ,

Чанар сайтай хувцсыг чанар муутай хувцаснаас ялгаж мэдэх арга. Хэдхэн өмсөөд л ханзарч урагдах чанаргүй хувцсанд мөнгөө дэмий үрэхээ больцгооё

Дэлгүүрээс шинэ даашинз, цамц эсвэл өөр хувцас авахдаа удаан өмсөхөөр сайн чанартайг нь сонгохыг хүсдэг. Харамсалтай нь зарим нэг нь анхны угаалтаас эхлээд л муудах нь бий.

Дэлгүүрт сонголтоо хийхээс өмнө чанартай эсэхийг нь мэдэхэд туслах 10 зөвлөгөөг танд бэлдлээ. Таныг мөнгөө дэмий үрэхгүй гэж найдаж байна.

Даавууны чанарыг алгандаа атгаж шалгана

Даавууны хэсгээс хэдхэн секунд чанга атгаад тавиарай. Хэрвээ цаас шиг үрчийгээд байвал хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд тусгай бодис ашигласан байна. Энэ төрлийн даавуун хувцас эдлээд ирэхэд хэлбэрээ хурдан алдахаас гадна анхны угаалтаараа л шалны алчуур шиг болно.

Оёдлыг нь татаж шалгана

Сайн чанарын хувцсыг шалгахдаа оёдлыг нь сайн үзнэ. Оёдлыг зөөлөн татаарай: оёдол нь арзайгаад байвал таны өмнө “халтуур” байна гэсэн үг.

Онгорхой цахилгаанаас татгалзана

Төмөр, тогтоогчтой цахилгаантайг сонгоорой: удаан хэрэглээтэй бөгөөд найдвартай. Түгжээгүй хуванцар цахилгаан амархан эвдэрдэг, хувцасны чанартай муу болох шинж тэмдэг.

Дотуур нугалаас оёдлыг шалгаарай

Өмд, банзал зэргийн захыг дотогш нь 4 см хүртэл нугалж оёсон байх ёстой. Цамц, футболк – арай бага буюу 2 см хүртэл. Нугалж оёогүй зүгээр хэрж оёсон байвал таны өмнө чанар муутай хувцас байна.

Даавууг зөөлөн тат

Сайн чанарын даавуу хэлбэрээ алдахгүй. Хувцасны нэг хэсгээс татаад буцаагаад тавиарай. Даавуу хэлбэрээ алдсан бол хямдхан, чанаргүй материалаар уг хувцсыг оёжээ.

Цахилгааны зах адилхан байгаа эсэхийг шалгана

Даашинз, банзлын цахилгааны зах нэг урттай байх ёстой, цахилгааны өнгө хувцасны өнгөтэй тохирсон эсэхийг анхаарна.

Бичилтийг анхаарна уу

Цэвэр даавуу, торго, ноос – синтетик материалыг бодвол эдэлгээ дааж чанартай байж чаддаг. Гэхдээ 100 хувь хөвөн даавуу угаасны дараа хэлбэрээ алддаг талтай. Тиймээс бага зэргийн хиймэл даавууны (5–30%-ийн  вискоз, полиэстер, нейлон зэрэг) орцтой хувцас сонгохыг зөвлөж байна. Сунахгүй, удаан хэрэглэгдэнэ.

Оёдлын утас тохирч байгаа эсэхийг анхаарна

Хувцасны зураг болон оёдлын өнгийг харна уу. Зураг, хээ хуар зохимжгүй байвал эсвэл оёдлын өнгө өөр байвал чанаргүйд тооцно. Өөрөөр хэлбэл уг хувцсыг үйлдвэрлэхдээ чанарт бус тоон үзүүлэлтэнд илүү анхаарчээ.

Товч, товчны нүхийг шалгана

Чанаргүй хувцас үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид жижиг сажиг зүйлд анхаарал хандуулдаггүй. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө товч, товчны нүхийг сайтар шалгаарай. Товч сайн бөхлөгдөж энэ тэндээс утас унжаагүй байх ёстой. Товчны нүхийг жигд гаргаж жигд оёсон байна уу?

Нугалаастай хэсгийн өнгийг анхаар

Нугалсан хэсгээр өнгө өөрчлөгдөж харагдаад байвал муу чанартайг илтгэнэ. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь бараан, нөгөө хэсэг нь цайвар харагдаад байвал болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэвэл өнгө нь аажимдаа бүр цайрч өнгөө алдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *