in

ХөөрхөнХөөрхөн

Үүнийг мэддэггүй байхдаа би тарвасны хальсыг юу ч бодолгүй шууд хогийн сав руу хаячихдаг байлаа. Гэтэл хаяхад ч хайран юм байжээ…

Тарвасын тухай яриа гарахад л ямар амттай бөгөөд шим тэжээлтэй болохыг дурьддаг. Амин дэм, эрдэс бодисоор баялаг. Энэ жимсний хальс маш их хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг хүмүүс тэр болгон мэдэхгүй ажээ. Тийм ээ, та андуураагүй, цагаан, хатуу амтгүй тэр хальс таны эрүүл мэндэд нэн тустай. Энэ нийтлэлээр танд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Тарвасын хальс ямар шим тэжээлтэй болохыг мэдсэнээс хойш дахиж хальсыг нь хаяхгүй гэдэгт итгэлтэй байна. Өмнөд Ази болон АНУ-д тарвасын хальсыг салатанд хийдэг. Энэ нь эрүүл мэндэд шим тэжээлтэй учраас ийнхүү хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Юутай ч тарвасын хальс нь А, В6 болон С амин дэмээр баялаг, мөн кали, магни, цинкийн агууламж өндөртэй. Эдгээр амин дэм болон эрдэс бодис нь эрч хүчээр сэлбэж эрүүл мэндийг дэмжинэ. Үүгээр дуусахгүй, хальсанд нь ликопин агуулагддаг.

Энэ бодис нь маш хүчтэй антиоксидант – олон өвчнийг анагаах чадалтай. Эрдэмтдийн үзэж байгаагаар тарвасны шим тэжээлийн 95% нь хальсанд нь агуулагддаг ажээ.

Тарвасын хальсны ид шид

Хальс нь цитруллинаар баялаг – булчингийн эрүүл мэндийг дэмжих юугаар ч орлуулашгүй амино хүчил. Цитруллины тусламжтайгаар онцын хүч гаргалгүйгээр богино хугацаанд булчингийн масс нэмж чадна. Тарвасын хальсанд агуулагдах ширхэглэг нь жин хасахад нөлөөлнө.

Цитруллины бас нэгэн үйлчилгээ нь сэтгэл санаа тайвшруулна. Мөн шээс хөөх буюу биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахад нөлөөлөх ажээ. Тарвасын хальс идсэнээр та дархлааны системээ дэмжиж байна гэж ойлгоорой.

Тарвасын хальс амтгүй, тэгэхээр яаж идмээр юм бэ дээ? Шилдэг арга – жижиглэн хэрчээд салатанд хийнэ. Эсвэл загасны мах эсвэл цацагт хяруулын махтай идэж болно.

Тарвасын хамгийн шим тэжээлтэй хэсгийг дэмий битгий хаяарай. Өнөөдрөөс эхлэн өөрийн сонгосон аргаар хүнсэндээ шууд хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *