Тархины нас – харьцангуй ойлголт. Сэтгэлийн насны адилаар биологийн настай тохирохгүй байж болно.
Та бүхэнд сонирхолтой гэхдээ таны тархийг хэр бүтээмжтэй, хурц байгааг тодорхойлох тестийг санал болгож байна. Таны зорилго – цаг тавиад асуултанд хурдан хариулах.
Энэ хоёр зураг дээр ямар алдаа байна?
Зөв хариулт:
Алдаа юунд байгааг олж хараагүй бол зургийг эргүүлж харна уу. Бүсгүйн нүд, уруул хоёр хоёул урвуу харсан байгааг бидний тархи ялгаж харж чадахгүй байна.
Футболк дээр хэдэн цоорхой байна?
Зөв хариулт:
Асуулт дээр чухам ямар цоорхойг тодорхой зааж өгөөгүй. Тиймээс 8 цоорхой, үүнд: их биед гарсан нэвт цоорхойг гадна, дотор талаас нь давхар тоолж оруулна.
Энэ зургийг юу гэж нэрлэх вэ?
Зөв хариулт:
Модон дээр сууж байгаа шувууг ялгаж харсан л бол та ямар ч нэр өгч болно. Хэрвээ шувууг олж хараагүй бол зургийг дахин харна уу.
5 секундэд амжих уу?
Зөв хариулт:
Алдаа – хоёр дахин давтагдсан “олж” гэсэн үг.
Энэ зураг дээр хүүхэд хаана нуугдсан байна вэ?
Зөв хариулт:
Модыг сайтар ажиглавал хүүхдийн нүүр, гар, хөлийг олж харна.
Тестийн дүн
- Хариултыг олоход та 20-иос бага секунд зарцуулсан бол таны тархи залуу бөгөөд таны сэтгэн бодох чадвар гайхалтай ажиллаж байгааг илтгэж байна.
- Хэрвээ 20-иос их секунд зарцуулсан эсвэл зарим нэг бодлогыг бодож чадаагүй бол таны тархи өндөр настай. Та ямар нэгэн зүйлд яаралтай шийдвэр гаргах эсвэл аливаа өөрчлөлтийг төдийлөн хурдан хүлээн авч чаддаггүй.
- Хэрвээ та 5-аас бага секундэд хариулж чадсан бол таны тархи балчир хүүхдийнх шиг хурдан байгаа нь гайхалтай. Та өчүүхэн ч гэсэн ялгааг харж байгаагаас гадна аливаа өөрчлөлтөнд хурдан дасан зохицох чадвартай ажээ.