in

Та доорх дүрснүүдээс өөрийн чинь хамгийн их татагдаж байгаа нэг дүрсийг сонгоорой. Таны сонголт өөрийн чинь талаар хэний ч мэдэхгүй зүйлийг хэлж өгнө

Руна – эртний германы бичиг үсэг. Эдгээр бэлгэ тэмдэг нь ирээдүйг хэлж, аз дууддаг гэж үздэг байжээ.

Та бүхнийг 10 рунагаас 1-ийг сонгохыг санал болгож байна, танд маш сонирхолтой зүйлийг дэлгэх болно.

Удаан харалгүйгээр нэгийг нь сонгоно уу.

Сонгосон уу? Доош гүйлгээд өөрийн сонгосон Рунагийн тайлбарыг үзээрэй.

Морь (Ehwaz)

Хөгжил дэвшил, зорилгодоо хүрэх замыг илэрхийлнэ. Хэрвээ та Морийг сонгосон бол өөрчлөгдөх цаг болжээ. Та нэг газраа гацсан байна. Энэ нь таны эрүүл мэнд эсвэл ажил төрөлтэй холбоотой байж болно. Хоолондоо анхаарал тавьж биеийн тамираар хичээллэх цаг нэгэнт болжээ.

Залгамж (Oþila)

“Залгамж” Руна нь хагацлыг илэрхийлнэ. Таны амьдралд  саад болж байгаа зүйлээс татгалзах цаг иржээ. Хэн нэгний харилцаа эсвэл эд зүйлс, үйл хэрэг ч байж болно. Өнгөрснийг тавьж явуулснаар та мөрөөдлөө биелүүлэх үүд хаалгыг нээх ажээ.

Бух (Uruz)

Энэ руна амжилтыг илэрхийлнэ. Танд эрч хүч, эерэг цэнэг их байгаа хэдий ч гаднын ямар нэгэн шалтгаанаар танд итгэж өгөхгүй л байна. Та гадаад төрхдөө нэг өөрчлөлт хийгээд үзээрэй. Ингэснээр та шинээр төрж байгаа мэт мэдрэмж төрөх болно.

Бэлэг (Gebu)

Гэр бүл эсвэл хайртай хүнтэйгээ харьцах харьцаа таагүй байна. Энэхүү руна нь эв нэгдлийг илэрхийлэх тул та дотоод үл ойлголцлоо шийдэх цаг болжээ. Уг бэлгэ тэмдэг нь сайныг илтгэнэ: таны сонгосон руна амьдралд ямар нэгэн сайхан зүйл тохиолдохын шинж.

Хандгай (Algiz)

Эргэн тойрны сөрөг энергиэс хамгаалах бэлгэ тэмдэг. Та сайхан найз нартай тул хүнд хэцүү үед тусална. Гэхдээ, та өөрөө өөртөө найдаж сурах хэрэгтэй, энэ тохиолдолд амьдрал танд сайхан бэлэг барих ажээ.

Зам (Raidu)

Аялах цаг болсон бололтой. Таны дотоод сэтгэл тайтгарлыг олж шинэ адал явдал, өөрчлөлтөд бэлэн болжээ. Таны тунгаан бодох чадвар дээд цэгтээ тулсан байна. Бизнес эхлүүлэх стратеги тодорхойлох эсвэл амьдралдаа өөрчлөлт хийхэд таатай цаг бүрдсэнээс илүүтэй та өөрөө бэлэн болсон байна.

Хус (Berkana)

Шинээр мэндлэх, мандан сэргэхийн бэлгэ тэмдэг. Танай гэр бүлд ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн таатай үйл явдал болно. Үүнээс гадна удаан төлөвлөсөн үйл хэргээ эхлүүлэх цаг нэгэнт болсныг  илтгэх ажээ.

Тюр (Tiwaz)

Энэ руны нэр – өрөөсөн гартай домогт Тюр баатрын нэрээр нэрлэгдсэн. Өөрийгөө юунд хүрэх чадалтайгаа ойлгохын тулд дотоод сэтгэлдээ нэвтрэх цаг болсныг илтгэнэ. Баатар эрийн нэгэн адил өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэнэ. Хайр дурлалтай холбоотойгоор энэ руныг сонгосон бол таны хувьд сайныг илтгэж байна.

Хүн (Mannaz)

Та их уйгагүй хүн бололтой. Та зарим нэг зүйлтэй эвлэрч сурах хэрэгтэй болов уу. Та амьдралыг хар-цагаанаар хардаг байж болно, амьдралын нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахын тулд та өөрчлөгдөх хэрэгтэй. Аливаа зүйлийг өөр өнцгөөс хараарай танд хамаагүй амар байх болно.

Мөндөр (Hagalaz)

Сүйрлийн бэлгэ тэмдэг. Сүйрэл гэхээр бүх зүйлийг муугаар төсөөлж болохгүй. Сүйрсэн газар шинэ амьдрал бий болдог. Магадгүй одоо бизнес эхлүүлэхэд таатай цаг биш байж болно. Хэрвээ та том зүйл эхлүүлэхээр төлөвлөж байсан бол түр зуур хойш тавьж таатай нөхцөл байдал үүстэл хүлээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *