Нойр булчирхай – хоол боловсруулах системийн эрхтэн. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай томоохон булчирхай юм.
Өөрөөр хэлбэл уураг, өөх тос, нүүрс усны солилцоог хариуцах гормон ялгаруулна. Нойр булчирхайн эрүүл байдал нь хүний биеийн эрүүл мэндэд шууд холбоотой гэж үздэг. Нойр булчирхайн эрүүл байдлыг дэмжихэд уламжлалт анагаах ухааны хэд хэдэн эмчилгээ байх бөгөөд эдгээрээс танд танилцуулахаар бэлдлээ.
Жор 1:
1 х.х үхрийн нүдний навч, 1 ц.х календулын цэцэг, 1 ц.х гааны навч, 2 ц.х далдуу модны навчийг 250 мл буцалсан усанд хийж 30 минут хандална. Шүүгээд өдөрт 3 удаа 2 х.х–аар ууна.
Жор 2:
1 х.х үхрийн нүдний навч, 1 ц.х балжингарав цэцэг, 2 ц.х хар жимст тэс, 1 ц.х хахууныг 0,5 л буцалсан ус хийж 5-6 цаг хандална. Шүүгээд өдөрт 2 удаа хоолноос өмнө 0,25 стаканаар ууна.
Жор 3:
1 х.х яргай модны үндэс, 1 ц.х меллисийн навч, 1 ц.х гааны навч, 1 ц.х бамбай өвсний үндсийг 300 мл усанд хийж зөөлөн гал дээр 15 минут буцалгаад 20 минут хандална. Шүүгээд өдөрт 2 удаа хоол идэхээс 20 минутын өмнө 3 х.х–аар ууна.
Жор 4:
1 х.х үхрийн нүдний навч, 1 ц.х календулын навч, 1 ц.х балжингарав цэцэг, 1 ц.х нимбэгийн хальс, 2 ц.х жасмины цэцэг, 2 ц.х хаврын первоцветийг 0,5 л буцалсан усаар 20 минут хандална. Өдөрт 2 удаа хоол идэхээс 20 минутын өмнө 2 х.х–аар ууна.
Жор 5:
2 х.х липийн навч, 1 х.х үхрийн нүдний навч, 1 ц.х гандгарын цэцэг, 1 ц.х царс модны холтос, 1 ц.х терний цэцэг, 1 х.х туулайн бөөрний үрийг 2 л усанд хийж 15 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд өдөрт 1 удаа хоол идэхээс 1 цагийн өмнө 0,25 стаканаар ууна.
Жор 6:
1 ц.х календулын цэцэг, 1 ц.х арцны үр, 1 ц.х яшилын холтос, 2 ц.х туулайн бөөрний цэцэг, 2 ц.х халгай, 1 х.х хээрийн шивлээг 2 л усанд хийж 5 минут зөөлөн буцалгана. 20 минут хандлаад шүүж аваарай. Өдөрт 1 удаа 0,25 стаканаар ууна.