in

Бид тархиныхаа үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Үүний хариулт болгож дараах сонирхолтой 9 баримтыг хүргэж байна

Магадгүй тархи бол бидний биеийн хамгийн нууцлаг эрxтэн байх. Эрдэмтэд үүний талаар байнга шинэ зүйлс нээн илрүүлж байдаг ч тайлагдашгүй олон зүйл бий.

Тархины судалгааны салбарт сүүлийн хэдэн жил хийгдсэн хамгийн гайхалтай нээлтүүдээс танд танилцуулъя.

Архаг нойргүйдэл нь ой санамжийг муутгадаг

Калифорнийн Berkeley их сургуулийн эрдэмтэд нойрны дутагдал нь ой санамжийг муутгадаг гэдэг дээр маргашгүй баталгаа олсон. Бүтэн нойр авсан үед тархины эсүүд нь тархийг гэмтээх аюултай хортой нэгдлүүдийг зайлуулдаг. Хэрвээ байнга хангалттай нойр авч чаддаггүй бол эдгээр нэгдлүүд тархины эсүүдэд сөрөг нөлөөтэй.

Удаан хугацааны стресс нь тархийг гэмтээдэг

Ой санамж, сурах чадвар, биеэ барих чадвар муудах нь стресстэй байсны илрэл юм. Мөн хүнийг цухалдуу, ууртай, түгшсэн, сэтгэлээр унасан байхад нөлөөлдөг.

Хайр ба үзэн ядалт ижил

Британийн эрдэмтэд хайр ба үзэн ядалт тархинд ижил газарт үүсдэг гэдгийг нээсэн. Гэсэн хэдий ч үзэн ядалттай адилгүй нь, хайр нь хэрсүү ухаан ба логик сэтгэлгээг хариуцдаг тархины хэсгийн үйл ажиллагааг нилээд бууруулдаг.

Бидний тархи шингэний дутагдалд маш эмзэг

Бидний тархины 80% нь ус бөгөөд шингэн бага хэмжээгээр л дутагдахад (2%) анхаарал төвлөрөлт, болгоомжтой байдлыг бууруулж, богино хугацааны санах ой муудах гээд бусад танин мэдэхүйн чадваруудыг сулруулдаг.

Жирэмслэлт нь тархины бүтцийг өөрчилдөг

Жирэмсэн эхчүүдэд танин мэдэхүйн чадвар, бусад хүмүүсийг ойлгох чадвар зэргийг хариуцдаг тархин дахь саарал бодисын хэмжээ бага байдаг гэж эрдэмтэд баталсан. Энэ бүгд нь эх хүүхдийн хоорондын харилцааг сайжруулж, өөрийн хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь илүү сайн ойлгож, болох гэж буй гадаад орчны аюул заналыг анзаарахад нь тустай байдаг.

Сахар ихтэй хоол идэх нь ой санамжийг муутгаж, сурах чадварыг бууруулдаг байна

Фруктоз хэт их байснаар тархины үйл ажиллагааг удаашруулж, сурах чадвар, мэдээллийг санаж байх, анхаарал төвлөрөх чадварыг сулруулдаг. Юу гэсэн үг вэ гэвэл сахар хэт ихэсвэл тархины мэдрэлийн холболтуудыг сүйтгэдэг.

Эрдэмтэд үйлдвэрийн аргаар гаргаж авсан элсэн чихэр (ундаа, хоол амтлагч, сүмс, хүүхдийн хоол тэжээлд ордог) илүү хортой гэж онцлон тэмдэглэсэн хэдий ч омега-3 өөх тосны хүчил агуулсан бүтээгдэхүүн нь өвчний үр дагаврыг эдгээж сайжруулдаг.

Романтик хайр дурлал ба эхийн хайр маш төстэй

Тархины үйл ажиллагааны дагуу романтик харилцаа ба эхийн хайр нь маш төстэй боловч бага зэрэг ялгаатай. Жишээ нь, дүрэлзсэн хайр дурлалын хувьд тархины бэлгийн сэрэл мэдрэмжтэй холбоотой хэсэг идэвхэждэг. Мөн түгшүүр ба айдсыг бууруулж сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлдэг. Ээжүүдийн хувьд мэдрэхүйтэй холбоотой хэсэг идэвхиждэг.

Тархины үйл ажиллагааг сайжруулах зурах дасгал

Зурах болон урлагийн эргэцүүлэн бодох чадвар нь тархины хэсгүүд хоорондын харилцан үйлчлэлийг сайжруулж, залуужуулна. Эрдэмтэд 62-70 насны хүмүүст урлаг хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийсэн. Тэдний хагас нь урлагийн түүх, хагас нь зургийн дугуйланд хамрагдсан. Зургийн дугуйланд хамрагдсан хүмүүс урлаг шүүмжлэгчийн дугуйлангийхаас илүү үр дүн үзүүлсэн.

Унших нь тархийг дасгалжуулдаг

Оксфордын эрдэмтэд унших процессын үед тархины танин мэдэхүйн чадвар сайжирдаг гэдгийг баталсан. Энэ үед бусад үед ашиглагддаггүй хэсгүүд идэвхиждэг ба цус тархинд очиж танин мэдэхүйн ба анхаарал төвлөрөх чадвартай холбогддог. Телевиз үзэхэд эсвэл компьютер тоглоом тоглох үед энэ нөлөө бий болдоггүй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0