Нэг шөнө хөл өвдөж яах учраа олж чадахгүй дэмий л баахан хөрвөөлөө. Үр дүнд нь нойргүй хонож маргааш нь ядарч унах шахсан юм. Хөл бидний түшиг тулгуур, үxэн үxтлээ шүү дээ. Аз болж хөлөө анагаах эмчилгээ олж чадсан юм.
Хувинд 2-3 литр бүлээн ус хийж барааны саван уусгана (гар нүүрний саван болохгүй), усыг сүү шиг цагаан болтол нь уусгаарай. Овоолон халбага хүнсний сод болон далайн давс хийж уусгана. Дээрээс нь халуун ус (өөрийн тэсвэрлэх хэм хүртэл) цоргоор гоожуулаад 10 дусал йод нэмнэ. Энэ уусмалд хөлөө 15 минут дүрнэ. Цаг болонгуут хөлөө авахгүй бол эсрэг үйлчилгээ үзүүлэхийг анхаарна уу.
Энэ хугацаанд уусмал хөлийн өвчнийг сорж авна. Алчуураар хөлөө арчаад тос эсвэл эмчилгээний тос түрхэхдээ (оливын тос байсан ч болно) хөлийн уланд иллэг хийнэ. Уусмалыг 3 удаа ашиглана. Дараа дараагийн усны хэм нэмэгдэхийн зэрэгцээ дусал йод ч 10-р нэмэгдэнэ, харин дүрэх хугацаа адил буюу 15 минут. Гурван удаа дүрсний дараа шинэ уусмал бэлдэнэ.
Өдөр өнжилгүй 10-12 удаа дүрээд хэсэг засварлана, үргэлжлүүлэх эсэхээ та биеийн байдлаа харж тодорхойлоорой. Хэрвээ судас бүдүүрсэн бол усны хэмийг хэт халуун болгохгүй, бүлээнээр барина.
Эхний удаа дүрсний дараа би тайван унтаж эхэлсэн, харин 10 удаа дүрсний дараа өвчнөө таг мартсан байсан. Одоо шаардлагатай үед л хөлөө уг уусмалд дүрнэ. Найз нөхөд маань ч энэ уусмалыг шүтэх болсныг дуулгах хэрэгтэй болов уу.