in

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь жирэмслэлттэй холбоотой дараах 8 худал цуу яриаг үнэн гэж итгэж явдаг. Буруу ойлголтоо эндээс олж мэдэж залруулаарай

Жирэмсний эхний долоо хоногоос эхлэн үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн зүйлс айлгаж эхэлдэг: үсээ битгий засуул, хувцас битгий ав, юм нэхэхийн тухай бодоод ч хэрэггүй. Энэ мэт мухар сүсэг дунд анхаарах хэрэгтэй зүйл байх ажээ.

Эдгээр мухар сүсэгт шинжлэх ухаан ийнхүү тайлбар өгч байна.

Муур илж таалбал хүүхэд олон дайсантай болно

Лавтайяа нэг дайсан үнэхээр хүүхдэд заналхийлнэ – энэ бол муур. Тиймээс ургийг халдвараас сэргийлэхийн тулд муурнаас зайтай байсан нь дээр.

Үүдэн дээр суугаад байвал хүүхдийг хорон муу сүнс аваад явна

Үүд ч бай, нэвт салхилах газар ч тэр жирэмсэн хүн суух хэрэггүй. Жирэмсний үед дархлааны систем суларсан байх бөгөөд өчүүхэн салхинд ч ханиад хүрэх, нуруугаа жиндэх эрсдэлтэй.

Улаан үрийн жимс идвэл хүүхэд улаан хацартай төрнө

Улаан өнгийн жимс, жимсгэнэ нь харшлын эх сурвалж болдог. Жирэмсэн эхчүүд энэ төрлийн жимс хэрэглэх эсэхэд мэргэжилтнүүд санал зөрөлдөөд байна. Оросын эмч нар идэх хэрэггүй гэх бол, барууны эмч нар жирэмсний үед идэх ёстой гэж зөвлөнө.

Муухай зүйл рүү харвал царай муутай хүүхэд төрнө

Жирэмсэн эхчүүд аймшгийн кино үзэх тал дээр кино үйлдвэрлэгчид анхааруулга өгдөг. Жирэмсэн эмэгтэйн гормон түүнийг маш эмзэг сэтгэл хөдлөлтэй болгодог, энэ үед аливаа стресс огт хэрэггүй, яагаад гэвэл стрессээс улбаалж цусны эргэлт мууддаг байна. Тиймээс аймшгийн кино үзэхээ түр хойшлуулаарай.

Хөлөө ачиж суувал дугуй хөлтэй хүүхэд гарна

Хөлөө ачиж сууснаар цусны эргэлт муудах, судас бүдүүрэх эрсдэлтэй. Тийм учраас жирэмсэн эхчүүд илүү аюулгүй суултаар суухыг эрмэлзэнэ.

Нуруугаараа дээш харж унтвал хүүхдийн амьсгал боогдоно

Жирэмсний сүүлийн саруудад дээшээ харж хэвтвэл ураг эхийн венийн судсыг дарахад хүргэнэ. Байнга нуруугаараа унтаад байвал жирэмсэн эх ядрах, агаарын дутагдалд орох, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүүхдийн хувьд гипоксийн шинж тэмдэг илэрнэ.

Цагаан хэрэгсэл тохвол хүй нь орооцолдоно

Цагаан хэрэгсэлдээ гол шалтгаан байгаа бус харин өргөж байгаа хоёр гаранд учир шалтгаан оршино. Богино хугацаанд цөөн зүйл өлгөвөл аюулгүй, харин удаанаар өргөвөл савны агшилт явагдахыг анхаарна уу.

Усанд орох – хүүхдийн хүч шавхагдана

Халуун устай ванн – ялангуяа жирэмсний эхний саруудад орвол зулбах эрсдэлтэй. Харин бүлээн усанд айх аюулгүй тайван хэвтэж болно.

Хүү юу, охин уу?

Жирэмсэн эхийн гэдэс хурц, босоо бол – хүү гэдэг, харин бөөрөнхий бол охин гэж үздэг. Гэдэсний хэлбэр нь зөвхөн тухайн хүний булчин, эрхтний байрлалуудаас хамаардаг ажээ. Тэгэхээр гэдэсний хэлбэрээр хүйсийг тодорхойлох боломжгүй. Хамгийн найдвартай арга бол ЭХО-д харуулах л үлдлээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0