Танд үнэнч хүн хэрэгтэй байна уу – дараах 4 зурхайн ордыг сонирхоно уу. Таны зүрх сэтгэлийг тэд сэвтүүлэхгүй.
Үхрийн орд (20/IV-20/V)
Үхрийн орд байгалиасаа үнэнч. Түүний хувьд хууран мэхлэх гэсэн бодол ч байхгүй, яагаад гэвэл энэ явдал муугаар төгсөнө гэдгийг тэд мэддэг улсууд.
Үхрийн орд – бусад зурхайн ордуудаас хамгийн үнэнч нь, та түүнд найдаж болно. Үүнээс гадна, энэ дэлхийн хамгийн муу худалч, тэрээр хэзээ ч худлаа хэлж чаддаггүй.
Охин (23/VIII-22/IX)
Энэ ордныхон том зүрхтэй, хуурч мэхлэнэ гэдэг нь тэдний хувьд байж болшгүй зүйл. Цагаахан сэтгэлтэй.
Хуурч мэхлэхэд маш их хүч чадал хэрэгтэй, тэгээд ч дэмий зүйлд цагаа үрэх хэрэггүй. Охины ордныхонд нууц гэж байхгүй.
Тэд хууран мэхлэхийг хүсдэггүй, яагаад гэвэл мэхлүүлэх нь ямар хүнд хэцүү байдгийг тэд мэднэ. Хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулахыг тэд хэзээ ч хүсэхгүй.
Охиныхон – дүгнэгчид, өөрийнхөө сэтгэлд юу байгааг тэд илэн далангүй уудлана, өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг улсууд.
Жинлүүр (23/IХ-22/Х)
Тэд шударга бус үзэгдлийг тэвчихгүй тул хууран мэхлэх нь тэдний хувьд байж болохгүй зүйл. Тэд эелдэг даруу, бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавьж чадна. Хэн нэгнийг гомдоохыг хүсэхгүй.
Хууран мэхлэх – тэр бүгдэд сайн сайхныг хүсэх тул энэ бодол хамгийн сүүлд нь орж ирэх болов уу?
Загас (19/II-20/III)
Загас – эргэлт буцалтгүй романтик. Үнэнч, шударга, хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд юуг ч хийж чадна.
Нөр их хүч хөдөлмөрөөрөө босгосон гүн гүнзгий харилцаагаа тэд дэмий зүйлээр нураахыг хүсэхгүй. Тиймээс тэд хууран мэхлэх бодолгүй.
Хууран мэхлэх ямар ч үнэ цэнэгүй гэдгийг сайн мэднэ.
Сэтгэлийн шаналал гэдгийг тэд сайн мэдэх учраас бусдад муу зүйл хийхгүй. Энэ утгаараа хууран мэхлэх ажил тэдний төлөвлөгөөнд байхгүй.