Сөрөг сэтгэл санаа эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг баталсан. Тиймээс бид уучилж сэтгэлийн тайвшрал олж байх хэрэгтэй ажээ.
Уучлал – өшөө авах бодлыг тавьж явуулах. Үүнээс гадна таныг гомдоосон хүнд өрөвч сэтгэл гаргах процессийг хэлнэ.
Мэдээж энэ бол амаргүй даалгавар, сэтгэлийн шарх анихад тодорхой цаг хугацаа орно. Ямар ч тохиолдолд уучилж сурах хэрэгтэй.
Уучлал таны амьдралыг хөнгөвчилнө
Хавдар судлалын төвийн мэс заслын тасгийн дарга, доктор Стивен Сторифордын хэлснээр сэтгэл санаа түгшүүртэй байхад кортизол болон адреналины илүүдэлд хүргэдэг. Эдгээр гормонууд нь бие махбодийг хавдраас хамгаалах эсийн ялгаруулалтад саад учруулдаг ажээ.
Уучилж чадсанаар та өөрөө өөрийгөө хүндэлж байгаа юм
Урьд өмнө таныг гомдоож байсан хүний тухай бодонгуут сэтгэл санаа тань таагүй болж байгааг анзаарсан уу? Үүнийг сэтгэл санаа болон бие махбодийн талаас тайлбарлаж болно:
- Судасны даралт ихсэх
- Булчин чангарах
Энэ бол стресс болон тайван бус байдлын шинж тэмдэг. Саяханы нэгэн судалгаанаас харахад уучилж чаддаг хүмүүсийн стрессийн хэмжээ доогуур байжээ.
Уучлал дархлаанд эерэгээр нөлөөлнө
ДОХ-ын халдвартай 78 хүнийг нэгэн туршилтанд оруулжээ.Тэд өөрсдийгөө бусдын уучлах сэтгэл санаагаар цэнэглэж эхлэхэд дархлааны эсүүд нь сэргэж байгааг илрүүлсэн байна.
Уучлах чадвар нь цусны даралт, зүрх судасны өвчлөлд ч эерэгээр нөлөөлж байв. Уучлалт нь зүрхийг хамгаалах үйлчилгээ үзүүлж, харин хорсол нь зүрхний булчинг гэмтээж байгааг судалгаагаар тогтоожээ.
Уучлал болон нойр
Уучлал нь нойрны чанарт сайнаар нөлөөлж байгааг ч судалгаагаар тогтоосон. Өөр өнцгөөс харвал, хэн нэгэнд гомдох, бухимдах явдал нь муу нойрноос шалтгаалж байв.
Жагсаалт үүгээр дуусахгүй! Гэхдээ зарим нэг давуу талыг нь мэдсэнээс хойш бусдыг аль болох уучлах талаас нь бодож үзээрэй.