in ,

Дэлгүүрийн лангуун дээрх зарагдалгүй хэтэрхий удсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таньж мэдэх вэ? Танд доорх 24 арга тус болно

Гоёмсог сав, баглаа боодол, анхаарал татам хямдрал, нөхөрсөг худалдагч – энэ бүгд ганц л зорилготой, худалдан авагч нарыг илүү их худалдан авалт хийлгэх. Дэлгүүрт зарж байгаа болгоныг худалдагч нарын хэлснээр нь хүлээн авах хэрэггүй, амттай харагдсан болгон чанартай байхгүй.

Аюулгүй, амттай хүнсний бүтээгдэхүүн сонгох зарим нэг аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Мах

Мах сонгохдоо өнгийг нь сайтар анхаарна уу. Сайн чанарын үхрийн мах улаан, хониных ч мөн адил тод өнгөтэй, тугалын мах – ягаавтар, гахайн зөөлөн мах ягаан өнгөтэй байна.

Шинэ эсэхийг нь өнгөөр нь ялгаж байгаа бол чанарыг мэдэрч үзнэ. Хэрвээ мах наалдамхай байвал таагүй шалтгаантай бөгөөд худалдан авахаас татгалзаарай. Хуурай, хуруунд наалдахгүй мах авахыг зөвлөж байна.

Татсан мах

Хөлдөөсөн татсан махны шинж чанар – өнгө. Улаанаас эхлээд цайвар ягаан өнгөтэй байна. Саарал өнгө, туяатай байвал дэлгүүрийн лангуун дээр удсан болохыг илтгэнэ, харин хар толбо үүссэн бол – шинэ махыг хуучинтай хольсон гэж ойлгоно.

Хөлдөөсөн татсан махыг гэсгээхэд шүүс ялгарч байгаа эсэхийг сайтар анхаарна. Шүүс гарахгүй байвал булчирхай, булчин татсан байх тул худалдан авах хэрэггүй. Цайвар улаан өнгөтэй шүүс ялгарч байвал – шинэ мах татжээ.

Тахианы мах

Шинэ тахианы махыг цайвар ягаан өнгөтэй бол шинэ гэж ойлгодог. Хэдий “зөв” өнгөтэй байсан ч эрүүл мэндэд хортой байж болно. Шинэ мах эсэхэд эргэлзээ төрөөд байвал дараах зүйлийг анхаарна уу: хальс нь хуурай, цэвэрхэн байх ёстой. Наалдамхай хальстай байвал удсан бөгөөд антибиотикоор тэжээгдсэн гэж үзнэ.

Шинэ тахианы мах ч гэлээ амт муутай, хатуу байдаг нь хөгшин тахианы мах ажээ. Хөгшин тахианы мах өөхтэй, шаргал өнгөтэй, залуу тахианы мах – цонхигор, сарвуун дээрээ мэдэгдэхүйц арзгар байна.

Хиам

Дэлгүүрт гурил цацсан мэт цагаан өнгөртэй хиам зарагддаг. Үүнээс айх хэрэггүй: энэ өнгөр аюулгүй бөгөөд угаагаад хүнсэндээ хэрэглэнэ. Хэрвээ хиам нь наалдамхай байвал ямар ч тохиолдолд худалдан авахаас зайлсхийнэ.

Сүү

Шилэн савлагаатай сүү авч байгаа бол сүүний чанарыг тодорхойлох боломжтой. Сайн сүү өтгөн, цэвэр цагаан өнгөтэй байна. Хөх өнгөтэй бол ус хольсон гэж үзнэ.

Сүүний чанарыг тодорхойлох бас нэгэн арга – тэгш гадаргуу дээр дусаана. Хэрвээ цэвэр, тослог болон хольцгүй бол дусал сүү урсахгүй бөнжигнөөд байна.

Хөлдөөсөн жимс, жимсгэнэ, ногоо

Юуны түрүүнд дэлгүүрийн хөлдөөгчийн хэмийг шалгана – хөлдөөгчийн хэм заагчийг хараарай. Хэрвээ -18 хэмээс дээш байвал худалдан авалтаас татгалзана.

Тээвэрлэлтийн явцад гэссэн эсэхийг шалгахын тулд савлагааг анхаарна. Савлагаанд хөлдсөн мөс, уут хөөсөн байвал бүү аваарай.

Талх

Сайн чанарын гурилаар хийсэн талх анхны хэлбэртээ хурдан эргэж орно. Талхны дээрээс дарахад хонхорхой үлдэж байгаа эсэхийг шалга. Үлдэж байвал – түүхий талх байна.

Гоймон

Хатуу төрлийн гоймон нь алтлаг өнгөтэй байдаг. Цагаан, цайвар шаргал өнгөтэй бөгөөд хямдхан бол сонирхоод ч хэрэггүй.

Будаа

Буталсан будааг ихэвчлэн хог хаягдлаар хийдэг. Тийм учраас сайтар анхаарна: савлагаан дотор бутарч үйрсэн үр их байвал худалдан авахаас татгалзана.

Өндөг

Өндөгний чанарыг шалгахыг хүсэж байвал гэрэлд барьж үзнэ үү. Мэдэгдэхүйц толбо байвал өндөг хуучирч мууджээ.

Өндгийг сэгсэрч үзээд шинэ эсэхийг нь шалгаж болно. Тогших дуу байвал – өндөгний цагаанд ус гүйж эхэлсэн байна, идэж болох хэдий ч болгоомжтой хандана.

Кофе

Кофены үр авч байгаа бол хазаж үзээрэй. Үр амархан бутарч байх ёстойгоос гадна хуурай, хатуу байх ёстой. Зөөлөн үрийг чанаргүй гэж үзнэ.

Нунтаг кофег үнэрээр тодорхойлно: адил сортын үртэй адилхан үнэртэж байх ёстой. Үнэр нь огцом, байгалийн бус бол кофенд нэмэлт үнэр оруулагч нэмжээ.

Уусдаг кофег шалгахдаа: 1 ц.х кофег хүйтэн усанд хийж хэсэг хүлээнэ – чанартай бол хутгалгүйгээр өөрөө уусна.

Сахар

Сахар чийг шингээдэг тул буруу хадгалалтын явцад амархан хатдаг. Савлагаатай сахарыг сэгсэрч үзнэ үү. Сахар амархан бутрах ёстой, элдэв бөөгнөрсөн зүйлгүй байна.

Наранцэцгийн тос

Савлагаанд тунадас байвал – шууд буцааж тавь. Тос хуучирч гашуурсан болохын шинж тэмдэг.

Цөцгийн тос

Цэвэр цөцгийн тос нь тослогоороо бусдаас онцгойрно – 72,5%-иас багагүй. Хэрвээ тослогийн хувь бага байвал нэмэлт орцтой: үнэр оруулагч, хүнсний будаг, эмульгатор зэрэг нэмжээ.

Тослог ихтэй цөцгийн тос ямар ч гадаргуу дээр ул мөр үлдээхгүй. Хэрвээ савлагааны гадаргуу зэрэг дээр цагаан тос наалдсан байвал цэвэр тосны үнэр ч алга гэж үзнэ.

Цэвэр цөцгийн тосны өнгө цасан цагаан бус харин цайвар шаргал байна. Цайвар шаргалаас өөр өнгөтэй байвал чанарын шаардлага хангахгүй байгааг илтгэх ажээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0