in

Биднийг аз жаргалтай байхад саад учруулдаг 9 алдаа: Эдгээр сөрөг муу бодлуудаасаа яг одооноос салах хэрэгтэй, таны ирээдүйд маш их нөлөөлнө шүү

Зайлсхийвэл зохих муу зуршлууд бидэнд маш их бий: өөрийгөө муугаар бодох, унтахаасаа өмнө хооллох… Эдгээр муу зуршлууд нь өөрөө өөртөө итгэл алдах, ирээдүйн төсөөлөлд муугаар нөлөөлнө.

Биднийг аз жаргалтай байхад саад учруулдаг алдааны тухай танд танилцуулъя.

Өөрийгөө төгс биш гэдэг айдастай байх

Төгс байх хүсэл гэдгийг сэтгэл судлаачид – өөрийгөө дорд үзэх үзэл болон түгшүүрийн өндөр түвшин гэж үзэж байна. Ажилдаа хичнээн их амжилт гаргаж чадсан ч гэсэн сэтгэлийн ханамж авчирч чадахгүй, яагаад гэвэл түүний хувьд төгс болж чадаагүй юм.

Хэрхэх вэ: Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд өөрийгөө уначихлаа гэж голдоггүй. Энэ нь өөрийгөө хайрлаж, хүндэлж байгаа хэрэг юм, өөрөөр хэлбэл тэр өөрийгөө явж сурна гэдэгтээ итгэлтэй байгаа. “Дотоод шүүмжлэгч” асаж эхлэхэд хэний хүслээр ямар байх ёстой тухайгаа өөртөө дүгнэж үзээрэй. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авахын тулд өдрийн тэмдэглэл хөтөл, өдөрт гаргасан их бага амжилтуудаа заавал тэмдэглэж үе үе эргэн уншиж байгаарай.

Өөрийгөө бусадтай харьцуулах

Бид бүгд өөрийн гэсэн сайн сайхан талтай, тиймээс өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Бид өөрийнхөө сул талыг бусдын сайн талтай харьцуулдаг нь маш том алдаа. Теодор Рузвельтийн хэлсэн нэгэн мэргэн үг байдаг юм: “Харьцуулалт – аз жаргалын хулгайч”.

Хэрхэх вэ: өөрийгөө зөвхөн өөртэйгөө л харьцуул, өөрөөр хэлбэл өнөөдрийн амжилтыг өчигдрийнхтэй нь. Өөртөө итгэлтэй болох бас нэгэн арга – өрөөл бусадтай өөрийгөө харьцуулах бус бусдаас суралц. Алдартай хүмүүсийн амьдралыг судал, намтрыг нь сонирхон унш.

Бусадтай ярилцахдаа өөрийгөө дорд үзэх

Хүнтэй ярилцахдаа өөрийгөө дорд үзэх – “Би ямар ч уймраа юм бэ дээ”, “Хоцорно гэдгээ мэдэж байсан юм аа” – ирээдүйдээ амжилтгүй байхыгаа зөвтгөх гэж эсвэл өөрийгөө сайн, сэтгэл татам гэдэгтээ анхаарал хандуулах гэж хэлж буй үг үү?

Хэрхэх вэ: сул тал биднийг төгс болгодог юм гэдгийг та мэдэх үү? Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал бусад хүмүүс ч таныг хүлээн зөвшөөрнө. Та өөрийгөө дорд үзвэл бусад хүмүүс ч таныг үл тоомсорлосон байдлаар хүлээн авна.

Боломжийг бус зөвхөн саад бэрхшээлийг олж харах

Өөрийн сул тал эсвэл саад бэрхшээлийг л юуны түрүүнд бодохоор хүсэн хүлээсэн зорилгодоо хүрч чадахгүй – энэ тохиолдолд хамгийн шилдэг хувилбар бол тав дахь цэг дээрээ тэгшхэн суугаад юу ч хийхгүй байх. Харин дараа нь өөрийгөө юу ч хийж чадаагүй гэж буруушааж өөртөө улам итгэлгүй болох л юм даа.

Хэрхэх вэ: амжилтгүй зүйл гэж байхгүй, харин туршлага л гэж бий гэдгийг ойлгоорой. Бүтэлгүйтэл бол зорилгодоо хүрэх төсөөллийг өөрчлөх шалтгаан болохоос бус татгалзах шалтгаан биш юм.

Таниас өөр энэ ажлыг хийж чадах хүн байхгүй гэж бодох

Бусдад чухал (чухал биш ч байж болно) ажил хариуцуулж чаддаггүй олон хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө л уг ажлыг хийж чадна гэж бодох ажээ. Үүнийг сэтгэл судлаачид айдас, бусдыг хяналтандаа байлгах хүсэлтэй холбон тайлбарлаж байна.

Хэрхэх вэ: Бусдад итгэл хүлээлгэн ажил хариуцуулж сурах, хамгийн гол нь бусдыг ажилдаа хариуцлагатайгаар хандаж сургах итгэлийг төрүүлэх – энэ нь өөртөө итгэлтэй байгаагийн шинж болно. Энэ зан чанар зөвхөн удирдах албан тушаалтанд төдийгүй өдөр тутмын амьдралд хүн болгонд байх ёстой: нөхөртөө өдрийн хүнсээ цуглуулах боломжийг олгох буюу араас нь “Талхаа авахаа мартаагүй биз” гэж утасдахгүй байх. Бүх зүйлд хариуцлага хүлээх ачаанаас өөрийгөө хөнгөвчил, чөлөөтэй амьсгалаарай.

Ирээдүйн талаарх айдастай бодол

Нөхцөл байдал, үйл явдлыг хамгийн аймшигтайгаар төсөөлөх – шинэ ажилд орох, шөнийн цагаар унтуулахгүй шуугих хөрштэйгөө ярих – өөрийгөө энергийн хомстолд оруулж итгэлээ алдахад нөлөөлнө.

Хэрхэх вэ: Сайн сайхны тухай бодож аливаа нөхцөл байдал төсөөлж байснаас тэс өөр байж болох талаар бодоорой. Та аливааг өөр өнцгөөс харах болно.

Бусдаас сайшаал хайх

Өөрийгөө бодитоор үнэлж чаддаггүй хүн бусдаас байнга сайшаалын үг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө магтуулахын тулд л үхэн хатан зүтгэнэ. Анхаарал хандуулаагүй, зохих ёсоор үнэлээгүй бол өөрийгөө нь үл тоосон, хүндлээгүй гэж үзэх ажээ.

Хэрхэх вэ: энэ битүү тойргоос гарах цорын ганц арга зам бол өөрийгөө бодитоор үнэлж сурах, харин дараа нь бусдаас сайн болох тал дээр өөрийгөө хөгжүүлнэ.

Цагаа дэмий зугаа цэнгэлд үрэх

Муу сэтгэл санаагаа дэлгүүр хэсэж сэргээх, бүтэлгүйтлээ хаана ч хүргэхгүй олон ангит кино үзэн хэвтэж мартах нь зөв арга биш. Ингэснээр асуудал шийдэгдэхгүй, харин ч цаг, мөнгөө дэмий л үрэх хэрэг гарна. Үүний оронд өөрийгөө хөгжүүлж тавьсан зорилгодоо нэг ч гэсэн алхам дөхөх хэрэгтэй.

Хэрхэх вэ: Сөрөг сэтгэл санааг зугаа цэнгэлээр дарахгүй байх, харин амьдралаа эерэгээр өөрчлөх энерги болгон ашиглана. Эхлээд асуудлаа тунгаан бодож явган аялахад чөлөөт цагаа зарцуулна, өнөөдрийн таны амьдрал ямар байна, аз жаргалтай амьдрахад юу саад болж байна вэ? Харин дараа нь арга хэмжээ авна – эрч хүч, цаг зав гарган өөрийгөө хөгжүүл.

Болоод өнгөрсөн таагүй зүйлд хэтэрхий их анхаарал хандуулах

Буруугаар эргэсэн үйл явдлын тухай дахин дахин бодох, өөрийгөө бусдын өмнө ямар өөдгүй амьтан болж харагдсан бол гэж бодох тэр л бодол – өөртөө итгэх итгэлийг эргэх замгүй алж байгаа хэрэг юм.

Хэрхэх вэ: Өнгөрснийг тэр чигээр нь хүлээн ав, та хийж чадах бүхнээ хийсэн. Дүгнэлт хийж тэмдэглэл хөтөл – шинээр юу сурсан, юу ойлгосон. Өөрийгөө хайрлаж, хүндэлж сураарай, хүнд хэцүү үед өөрийгөө сэтгэлээр дэмжих үг хэлж дотоод сэтгэлээ сэргээж байгаарай. Энэ бүгд таны таагүй дурсамжийг үлдэн хөөнө. Хүмүүс таны бүтэлгүйтлийг аль хэдийн мартсан байгаа, яагаад гэвэл тэд өөрсдийгөө хөгжүүлээд завгүй гүйж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *