Өөрийн гэр орны давтагдашгүй таатай үнэртээсэй гэж хүн болгон хүсдэг.
Эвгүй үнэрийг дарж удаан хадгалагдах таатай үнэрийг танд танилцуулж байна.
Танд хэрэгтэй зүйл:
- 160 г сод
 - 60 мл нимбэгийн шүүс
 - ½ х.х уксус
 - 1 х.х устөрөгчийн хэт исэл (3%)
 - 15-20 дусал өөрийн дуртай эфирийн тос
 
Нэмэлтээр:
- Хадгалах сав
 - Хэмжүүрийн халбага эсвэл өөр бусад халбага
 - Пергамент цаас
 
Бэлдэх арга:
- Сод, нимбэгийн шүүсээ холино.
 - Тусад нь устөрөгчийн хэт исэл болон уксусаа холино.
 

- Дээрх хоёр бэлдэцийг хольж эфирийн тосоо нэмнэ.
 

- Бэлэн болсон бэлдэцээр хавтгай жижгэвтэр шахмал бэлдэж пергамент цаасан дээр тавина.
 

- Хатаана. Багаар бодоход – 4 цаг, шөнөдөө хонуулсан ч болно.
 - Бэлэн боллоо. Таглаатай шилэн саванд хийж угаалгын өрөөнд хадгална.
 

Шахмалаар жорлонгийн суултуур цэвэрлэх эсвэл усанд уусган спрей байдлаар ямар ч гадаргууг цэвэрлэж болох ажээ.
					
						
				
					