in

Хичнээн ч их идсэн танд байнга өлсөөд байгаа мэдрэмж төрж байна уу? Тэгвэл энэ нь дараах 10 шалтгаантай шууд холбоотой

Байнга л амаа хөдөлгөөд баймаар сэтгэгдэл төрдөг үү? Энэ удаад ер нь яагаад байнга өлсгөлөнгийн мэдрэмж төрөөд байгаагийн учир шалтгааныг тогтоох хэрэгтэй.

Энэ үед ямар арга хэмжээ авах ёстойг танд танилцуулахаар шийдлээ. Сайтар судлаад алдаагаа засацгаая.

Үнэн хэрэгтээ та шингэн уумаар байгаа

Зузаахан өдрийн хоолны дараа дахин юм идмээр санагдаад байвал хэзээ ус ууснаа нэг санаарай. Аяга ус уугаад хэсэг харзнана. Өлсгөлөнгийн мэдрэмж буурч, бүр өлсөж байснаа ч мартана.

Энгийн дүрэм: шингэн уух дэглэм баримтлах. Шилдэг хувилбар – хоол идэхээс хагас цагийн өмнө ус уух, өдрийн хэрэгцээт шингэний заавал авч байх дадалд өөрийгөө сургах.

Хоосон калори

“Ямар нэгэн амттай юм аваарай” – эндээс л бидний хий хоосон калори гарч ирнэ. Багахан хэмжээний амттан хүртэл бидний хоол идэх дуршлыг өдөөдөг байна.

Дүрэм: хурдан нүүрс усны хэмжээг багасгаж, эрүүл хоол хүнс хэрэглэх.

Дутуу нойр

7-8 цагийн бат бөх нойрсоход та шөнийн цагаар өлсөж сэрэхгүй. Шөнө нойрсож байх үед мелатонин гэх гормон ихээр ялгарч бидний бие эрхтнийг хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна гадаад төрхөнд нөлөөлдөг байна.

Дүрэм: эрт унтаж, эрүүл саруул болцгооно.

Стресс

Стрессийн үед хүмүүс хоёр төрөлд хуваагддаг: энэ үед хоол руу харж чадахгүй, харин нөгөө хэсэг нь ямар ч хүнд нөхцөл байдалд амтат талх идэж л сууна. Хэрвээ та хоёр дахь төрлийн хүн бол энэ хэсэг танд хамааралтай.

Гол дүрэм – стресс бол лангуун дээрх амттан болгоныг ам руугаа хийх шалтгаан биш. Найз нөхөдтэйгөө ярьж суу, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал, спортоор хичээллэ, ном унш, оройн цагаар сайхан кино үз. Хортой зайрмаг долоож уйлж суухаар өөрт ашигтай зүйл хий.

Буруу хөнгөн зууш

Согтууруулах төрлийн ундаа хоолны дуршил нэмдэг. Тийм учраас найз нөхөдтэйгөө наргиж цэнгэхдээ хоолны цэсэнд урьдчилан анхаарал хандуулаарай.

Дүрэм: хөнгөн, эрүүл зууш сонгоно. Согтууруулах төрлийн ундаа тохирох хөнгөн зууш байгааг мартаж болохгүй. Жишээ нь, улаан дарсыг грилдэж шарсан ногооны хачиртай брускеттэй амтлан ууна.

Уургийн дутагдал

Уургаар баялаг хоол хүнс хангалттай идэхгүй байна уу? Энэ л бодис биднийг эрч хүчээр сэлбэж, цатгалан мэт мэдрэмжийг төрүүлдэг.

Дүрэм: ногоо, жимс – сайн байлгүй яах вэ, гэхдээ уургийг үндсэн хоолны цэсэнд заавал байна. Грек йогурт, мах, тахианы өндөг гээд юу эс байхав.

Зөв өөх тос дутагдах

Тос маш олон төрөл. Түргэн хоол, шарсан, өөх тос ихтэй, утлагатай, гурилан – эдгээр тосыг баярын өдрүүдэд үлдээе. Харин ашигтай тосыг долоо хоногийн хоолны худалдан авалтын жагсаалтад заавал оруулна: оливийн тос, загасны улаан мах, самар, авокадо, төрөл бүрийн үр. Турж байхдаа бие махбодид нэн шаардлагатай “барилгын материал”-аас татгалзах огтоос хэрэггүй.

Хоолны дэглэм дутагдах

Өдөрт бид 5 удаа хоол иддэг: өглөө, өдөр, оройн хоолноос гадна хоёр хөнгөн зууш  байна. Эдгээрийг орхиж болохгүй.

Дүрэм: тогтмол цагт бага багаар идэж занших хэрэгтэй.

Инстаграмын хоол

Тансаг хоолны зураг дарах тренд нь биднийг хоолны тухай байнга бодоход хүргэдэг. Оройн хоол эсвэл баярын өдрүүдээр ямар хоол хийхээ интернетээс хайна – зураг дээрх амттай хоолнууд тосоор дүүрэн.

Дүрэм: өдөр тутмын хоолны гэрэл зургийг багасгах.

Явуут дундаа хооллох

Бага байхаасаа л ширээний ард тайван сууж хооллохыг заалгасан. Энэ нь эцэг эхийн зүгээр ч нэг үглэж байгаа хэрэг бус учир утгатай зүйл байжээ. Яаран сандран ар араас нь хоол идэхэд бидний бие махбодь юу хүлээн авч байгаагаа ойлгож амждаггүй бөгөөд хэсэг хугацааны дараа дахин өлсөхөд хүргэдэг байна

Үндсэн дүрэм – тайвшраад хоол идэх ажлыг тааламжтай дэглэм болгох.

Өөрийгөө хуурах бас нэгэн арга бий – хоолоо удаан зажилж идээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *