Хөлний судас өргөсөх (эсвэл судас аль хэдийн гарч ирсэн) өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхийн тулд хөлний цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа энэ нь хураагуур судасны бөглөрөлд хамааралтай бөгөөд хураагуур судасны тусламжтайгаар цус бидний зүрхэнд юүлэгддэг.
Энэ нь тийм ч хялбаргүй. Доод хэсгийн бадайралт, мэдээ алдалт болон цус бүлэгнэл нь олон шалтгаанаар үүсдэг бөгөөд тэр болгоныг тодруулах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хөлийн цусан хангамж чихрийн шижин, зүрх судасны эмгэг, таргалалт, бусад эмгэг болон генийн удамшлын үр дүн байж болдог.
Зөвхөн нарийн мэргэжлийн эмч учир шалтгааныг илрүүлэх боломжтой. Гагцхүү эмч л танд тохирсон эмчилгээг бичиж өгнө.
Нэг талаас хөлийн цусан хангамж муу байгаагаас үл хамааран хүн бүр өнөөдрийн нийтлэлд маань дурьдагдаж буй тус энгийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.
Энэхүү энгийн зөвлөгөө нь олон талаар бидний эрүүл мэндийг сайжруулах боломжтой.
Нөгөө талаас, цусан хангамж сайн байх нь эрүүл амьдралын түлхүүр бөгөөд амьдралын чанарыг илэрхийлэх түлхүүр болохыг мартаж болохгүй.
Цусан хангамж муудаж буйн үндсэн шинж тэмдэг
Хөлийн цусан хангамжийг сайжруулах энгийн зөвлөгөөг дагахын өмнө бид тус эмгэгийн үндсэн шинж тэмдгийн талаар тайлбарлах нь зүйтэй болов уу.
Хөлийн судас ялгарах, тогтмол бадайрах болон хөл хүндрэх нь цусан хангамж муу байгаагийн анхны шинж тэмдэг юм.
Үүний зэрэгцээ тус эмгэг нь эмчилж буй эмчдээ заавал мэдэгдэх ёстой хэд хэдэн шинж тэмдэгтэй хавсарч байдаг. Үүнд:
- Хөлийн арьсан дээр улаан толбо гарах
- Арьс хуурайших
- Шагай хавдах
- Үс болон хумс хэврэгших
- Гарын алга болон тавхай хүйт оргих
- Ядрангуй болох
- Нойрмоглох
Ингээд бид танд хөлийн цусан хангамжийг хэрхэн сайжруулах болон үүнтэй холбоотой асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай хэлье. Энэ нь доод хэсгийн цусан хангамжтай холбоотой.
Хөлийн цусан хангамжийг сайжруулах 7 зөвлөгөө.
Зуун настын тусламжтайгаар цусны эргэлтийг сайжруулах
Энэхүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь доод хэсгийн цусан хангамжийг сайжруулаад зогсохгүй хөлийг маш сайн амрааж өгдөг. Үүний дүнд бид илүү эрч хүчтэй бөгөөд амарсан, харин хөлөн дэх хүндрэл болон бадайрал нь биднийг зовоохоо больдог.
Юу хийх ёстой вэ?
- Хөлдөөгчинд зуун настын навч хийнэ
- Хөлөө угаагаад сандал дээр хөлөө тавин аль болох тухтай сууна
- Хөлдүү зуун настын навчийг хөндлөн хэрчихээр зунгаг байгааг харна
- Зуун настын гелийг шагайнаас өвдөг рүү чиглэсэн массаж хийх байдлаар түрхэнэ
Долоогоны цай
Долоогоныг цусан хангамжийн эмгэг болон цусны даралт ихсэхэд ихэвчлэн хэрэглэдэг.
Долоогоны цайг долоо хоногт 4-5 удаа ууж хэвших. Тус ургамлын найрлаганд орсон тритерпений хүчил, флавоноид болон полифенол нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Долоогонод их хэмжээгээр агуулагддаг танин, флавоноид болон пектин нь тайвшруулах нөлөөтэй. Үүний тусламжтайгаар долоогоно бидний биеэс хор бодисыг гадагшлуулснаар биед шингэн хуримтлагдах эмгэгээс сэргийлдэг.
Уг ургамлын сөрөг нөлөөний хувьд уг цайн дахь долоогоны агууламж 1 гр–аас ихгүй байх ёстойг анхаарна уу.
Хэрэв та зүрх судасны эмгэгийн эмэн эмчилгээ явуулж байгаа бол долоогоно хэрэглэхдээ эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.
Ажил дээрээ, гэртээ тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Хүн бүр спорт зааланд хичээллэх боломж тэр бүр олдохгүй. Зарим үед хэт их ажлын ачааллаас болж өөрсөддөө ч цаг гаргах завгүй ажилладаг.
Та хөл дээрээ өдөржин зогсоо байдаг учраас спортоор хичээллэх шаардлагагүй мэт санагдаж болох юм.
Гэвч бидэнд хүчилтөрөгчийн дасгал нэн чухал. Учир нь бидний идэвхжил нь цусыг хүчилтөрөгчөөр баяжуулж зүрхний хэмийг тогтмолжуулдаг.
Тийм болохоор бид танд чөлөөт цагаараа дараах зүйлсийг хийхийг зөвлөж байна. Үүнд:
- Суугаа ажил хийж байгаа тохиолдолд 30 минут бүрт босч хөдөлгөөн хийх
- Удаан хугацаагаар суугаа ажил хийх тохиолдолд хөлөн доороо ивээс тавих. Үүний тусламжтайгаар та хэд хэдэн дасгал хийх боломжтой.
- Шатаар явган явах, цахилгаан шатаар аль болох явахгүй байхыг хичээнэ үү
- Ажил хэрэг хөөцөлдөхдөө машинаар бус харин явган явж байна уу
- Өдөр бүр 20 минутыг түргэн алхаа хийхэд зарцуул
Калиар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх
Калийн өндөр агууламжтай хүнс нь бидний цусан хангамжинд эерэгээр нөлөөлж шингэний хуримтлалтай тэмцэхэд тусладаг.
Өөрийн хүнсэнд эдгээр хүнсийг заавал нэмнэ үү. Үүнд:
- Гадил
- Наранцэцэг, хулуу болон сесамын үр, маалинга ба чиа үр
- Авокадо
- Замаг
- Нунтаг цэвэр какао
- Улаан лууван
- Брокколи байцаа
- Лууван
- Улаан лооль
- Хулуу
Хөлөө өргөж унтах
Өнөөдрөөс эхлэн хэргэжүүлж болох бас нэгэн гайхалтай арга бол хөлөө дээш буюу толгойн түвшингээс дээш өргөж унтах юм.
Үүний тулд та ороо солих эсвэл хамт унтаж буй хүндээ саад хийхээс өөр аргагүй. Юу шаардлагатай вэ гэвэл хөлөн доороо дэр ивж унтахад л болно.
Үүний тусламжтайгаар таны цус хураагуур судсаар дамжин зүрхэнд хялбар хүрэх бөгөөд өглөө бүр хөл тань хөнгөн бөгөөд бүрэн амарсан байдалтай босно.
Өглөөний цайндаа жүрж болон луувангийн шүүс хэрэглэх
Энэ ундаа таныг цоо эрүүл болгоно гэдэгт итгэж болно. Өглөө бүр сэрсэн даруй өөртөө лууван, жүржийн ундаа хийж хэвшинэ үү.
Хөлөндөө розмаринаар иллэг хийх
Үүний тулд та өөртөө иллэг хийж сурах эсвэл сайн бариа засалч эсвэл мэргэжлийн массажистад хандах боломжтой.
Тус иллэг нь хөлөнд хурсан шингэнийг гадагшлуулах ба доод хэсгийн цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй.
Өнөөдрийн бидний зөвлөгөө тун энгийн байгааг та харлаа.
Эрүүл мэндэд асуудал үүссэн даруй эмчид хандаж зөвлөгөө авахаа бүү мартаарай. Зөвхөн нарийн мэргэжлийн эмч л хөлийн цусан хангамжийн эмгэг юунаас шалтгаалсныг мэдэх боломжтой.
Тус энгийн зөвлөгөө нь танд гайхалтай үр дүнг өгөх болно. Дээрх зөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлснээр та 20 хоногийн дараа гэхэд илүү эрч хүчтэй болж байгаагаа мэдрэх болно.