in ,

Эдгээр хоол хүнсийг өглөөний цайндаа идэхээс аль болох зaйлсхийх хэрэгтэй. Эрүүл мэнддээ санаа тавьдаг бол юу идэж ууж байгаадаа анхаарал хандуулна уу

Зар сурталчилгаагаар гарах сайхан бүсгүй өглөөний хоолондоо самрын тостой талх идэхийг уриалах юм, кинон дээр болохоор кофетой круассан идэх юм, харин эрүүл мэндийн сэтгүүл дээр америк эмчийн өгсөн ярилцлага дээр овьёос л ид гэх юм. Хэнийх нь үгэнд орох болж байна аа?

Бидний эрүүл өглөөний хоол гэж бодож явдаг зүйл нэг иймэрхүү дүр төрх гарах болов уу? Та бүхэнд олны дунд ташаа ойлголт төрүүлсэн мэдээллийг хүргэхээр шийдлээ. Юу идэж байгаадаа анхаарал хандуулна уу.

Өглөөний цайндаа юу идэж болох, юу идэж болохгүй вэ?

Тослоггүй сүүн бүтээгдэхүүн

Өглөөний цайнд тослоггүй сүү, тараг шиг эрүүл хоол гэж юу байх вэ? Үнэндээ тослогийг нь багасгасан сүүн бүтээгдэхүүний амтыг алдагдуулахгүйн тулд хортой бусад нэмэлтүүдийг хийсэн байдаг. Энэ нь бодисын солилцоонд муугаар нөлөөлж хоол боловсруулах явцыг удаашруулна. Бага зэргийн өөх тос хор болохгүй.

Бэлэн каш

Бэлэн каш дээр бага зэргийн сүү дусааж идээд л ажилдаа явна. Ийм төрлийн хоолноос зайлсхийгээрэй. Маш өндөр хэмд ариутгадаг учраас шим тэжээлтэй бодисууд нь устдаг. Ширхэглэг багатай, эрдэс бодис, амин дэмийн агууламж бараг байхгүй. Зүгээр л ходоод дүүргэгч.

Гарах арга зам: Орой нь овьёос амтлан бэлдээд хөргөгчинд хийгээрэй. Өглөөний сайхан хоол бэлэн.

Зайдас

Өглөөний цайнд боломжтой ч эргэлзээ төрүүлнэ. Зайдасны махыг ихэнх үйлдвэрлэгчид ясны гурил, хальс, өөхөөр орлуулдаг. Бас давс ихтэй. Хэрвээ хямдхан зайдас авсан бол төрөл бүрийн хортой бодис ихтэй болохыг анхаарна уу. Тиймээс зайдасны оронд өөрөө махаа бэлдсэн нь дээр дээ.

Төрөл бүрийн үртэй батон/сахартай каш

Энэ төрлийн хүнс маш их сахар, ханаагүй тосны агууламжтай байдаг. Савлагааг сайтар ажиглавал энэ бүгдийг бичсэн байгаа. Өлөн дээрээ амттан идэхэд сахарын хэмжээ нэмэгддэг. Энэ нь гэдэс ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үздэг ажээ.

Амттан идмээр санагдаад байвал мармелад, зефир зэргийг зөвхөн хоолны дараа л иднэ. Чихэрлэг амт нэмэхийг хүсэж байгаа бол сахар биш зөгийн балаар амтална.

Гранол

Орцуудаасаа шалтгаалаад калори ихтэй хүнс. 100 г гранолд ойролцоогоор 400 ккал. Тийм учраас энэ хүнсийг зүгээр нэг овьёос идэж байгаа шиг хамаагүй идээд байж болохгүй. Ялангуяа дэлгүүрийн бэлэн гранол сахар зэрэг нэмэлт орцууд ихтэй байдаг. Бага зэрэг хоолны завсраар л идвэл илүү тохиромжтой байх болно.

Эрүүл мэнддээ анхаарал тавина уу. Бас найз нартаа хуваалцахаа мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *