Муу зуршлаасаа салах тийм ч хялбаргүй. Харин муу зуршилтай болох нь хэн бүхэнд хялбар байдаг. Сүүлийн арваад жилд бид төрөл бүрийн төхөөрөмж, смартфонтой хэт их холбогдсон бөгөөд үүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд ч бэрх хэмжээнд ирсэн.
Бид үргэлж л онлайн байж байдаг. Хэн нэгэн зурвас бичиж, ямар нэгэн юм уншиж, зураг дарж, залгаж байдаг. Ингэснээр бид смартфоноосоо богинохон хугацаанд ч салж чадахааргүй тийм хамааралтай байдалд хүрдэг.
Бид энэхүү нийтлэлээрээ утасны зайнаас ялгарч буй цахилгаан соронзон орны долгион болон дулааны талаар бичмээргүй байна. Харин утсаа орондоо цэнэглэх нь орондоо тамхи татаж байгаагаас багагүй аюултай тухай сануулахаар шийдлээ.
Утсаа хэрхэн цэнэглэх вэ?
Ихэнх хүмүүс Samsung утастай тохиолдсон золгүй явдлыг санаж байгаа байх. Хэд хэдэн утасны зай өөрөө дэлбэрсэн учраас үйлдвэрлэлээс эргүүлэн татсан байдаг. Энэ бол утаснаас салдаггүй хүмүүүст тийм ч сайнгүй мэдээ.
Гар утсыг шөнө дөл хүртэл ширтэн суух нь муу зуршил гэдгийг эрхбиш мэдэх буй заа. Энд дан ганц нойрны хэм алдагдах тухай яригдахгүй. Ухаалаг утсаараа унтахын өмнө багахан тоглох, смс бичих эсвэл мэдээ унших бүрт та өөрийгөө эрсдэлд оруулж байгаа гэсэн үг!
Ухаалаг утасны ямарваа нэгэн хэрэглээ нь цэнэг дуусахад хүргэдэг. Тийм учраас ихэнх хүмүүс шөнөдөө утсаа цэнэглэж тавьдаг. Энэ бол маш буруу үйлдэл. Цэнэглэх явцад ухаалаг утас халж эхэлдэг бөгөөд энэ нь хэт халах, цаашлаад шатах үндэс болдог.
Ухаалаг утас халахын зэрэгцээ цэнэглэгч хүртэл хэт халах тохиолдол байдаг. Энэ нь ихэвчлэн интернэтээр эсвэл захын лангуун дээрээс авсан хямд чанаргүй цэнэглэгчтэй холбоотой. Утсаа цэнэглэхийн тулд заавал утастайгаа тохирох цэнэглэгчийг ашиглах ёстой байдаг.
Хэрэв хүүхдүүд тань интернэтэд шөнө дөл болтол суух эсвэл найзуудтайгаа гэрэл унтраасан хойно смс бичиж байвал анхаарах цаг болсныг илтгэж байна.
Ингээд уншигчиддаа зориулан утас цэнэглэж байх явцад тохиолдож болзошгүй золгүй явдлаас сэргийлэх хэдэн зөвлөгөөг өгье.
- Цэнэглэх үедээ утсаа тэгшхэн, хатуу гадаргуу дээр байруулна
- Цэнэглэх үедээ хэт халдаг утас хэрэглэхгүй байх
- Ор эсвэл буйдан г.м. зөөлөн гадаргуутай зүйл дээр цэнэглэхгүй байх
- Хэрэглэгдэж дууссан холбогч, зай г.м. эд ангийг хаяж хэвшинэ үү
Бусад зөвлөгөө
Айлууд хэт их цахилгаан бараатай болсноос аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах нь зүгээр ч нэг даатгал төдий биш харин шаардлага болж хувирсан. Таагүй нөхцлөөс сэргийлэхийн тулд найзууддаа энэ мэдээллийг түгээнэ үү.