Энэ хийрхэл биш, энэ бодит юм.
Хүмүүс гэртээ орохдоо, хоол идэхийн өмнө, нийтийн жорлонд г.м. хаа сайгүй ариутгагч саван ашигладаг. Харьцангуй өргөн тархсан арга гэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй.
Ариутгагч саван нь хувийн ариун цэврийг сахих энгийн бөгөөд хурдан арга гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч энэ нийтлэлийг уншсаны дараагаар та өөрийн үзэл бодлоо өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.
Ариутгагч бодис нь бидний эрүүл мэндэд хэр их хортойг тайлбарлахыг хичээлээ.
Уг өргөн тархсан бүтээгдэхүүн нь микроб болон нянг устгадаг гэдэг ч энэ нь тийм биш юм! Муу төрлийн нянтай хамт бие махбодийн энгийн үйл ажиллагааг дэмжихэд нэн шаардлагатай ашигтай нянг бас устгаж орхидог.
Ашигтай нян нь дархлааны системийг дэмжихэд шаардагддаг бөгөөд устсан тохиолдолд мэдээж бие махбодь хорт нянгийн нөлөөнд автдаг.
Үүний үр дүнд элдэв өвчин ороох нь тэр!
Гэвч үүгээр төгсөхгүй!
Ариутгагч бүтээгдэхүүн нь Бисфенол А–ийн хэмжээг нэмэгдүүлснээр таны гормон ялгаруулах болон бие махбодийн үйл ажиллагааг хариуцдаг дотоод шүүрлийн булчирхайг гэмтээдэг байна.
Саяхан хийгдсэн судалгаагаар хүний бие махбодь дахь Бисфенолын түвшин нэмэгдэхэд эрүүл мэндтэй холбоотой маш олон асуудал гарч байгаа нь харагдсан байна (хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, үргүйдэл г.м.).
Ингээд хэрэв та ариутгагч бодис нь зөвхөн хортой нянг устгадаг гэж боддог байсан бол та андуурсан байна гэдгээ ойлгосон гэж итгэж байна. Өөрийн эрүүл мэндээ хамгаалж, эрүүл энх амьдарцгаана уу
Энэ мэдээг найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцана уу.