Элэг эрүүл, хэвийн ажиллаж байгаа цагт бие махбодь маш олон гадны сөрөг нөлөөллөөс хамгаалагдаж хүн өөрийгөө эрүүл байгааг мэдэрдэг.
Шинжлэх ухааны салбарынхан судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулж байна. Тэд элгийг бүрэн цэвэрлэх хоол хүнсийг олжээ.
Жагсаалтыг сармис тэргүүлнэ. Сармисанд селен, аллцин гэх бодис ихээр агуулагдах тул элгийг хорт бодисоос цэвэрлэхээс гадна цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Эдгээр бодис мөн алимд агуулагддаг. Алим нь чихрийн шижин, зүрхний өвчлөлөөс хамгаална.
Жагсаалтыг грейпфрут, авокадо удаална.
Эрдэмтдэд куркумаг мөн онцолсон байна, биеийн хорт бодисыг гадагшлуулахаас гадна цөс цэвэрлэх үйлчилгээтэй. Бодисын солилцоог идэвхжүүлэх, жин хасахад ч өргөн хэрэглэнэ.
Жагсаалтыг итгэмээргүй нэгэн ундаа дуусгаж байна – кофе. Цирроз үүсэхээс хамгаалах бөгөөд антиоксидант үйлчилгээтэй, биеэс хорт бодисыг гадагшлуулна.