in ,

Үсээ бүрэн эрүүлжүүлж эмчлэхэд танд ердөө 10-хан өдөр л хангалттай. Ингэснээр таны үс ойр ойрхон гэмтэхгүй!

Үс уналт бол хар дарсан зүүд болоод байгаа асуудал юм. Эрүүл мэндийн эсвэл генетикийн шалтгааны аль нь ч бай үсний хуйхаа харахад л аймшигтай. Таны үсийг 10 өдрийн дотор эрүүлжүүлэх эмчилгээний жорыг хүргэе.

Хамгийн түрүүнд үс уналтын шалтгааныг олж мэдэх хэрэгтэй.

Үүнд дааврын тэнцвэргүй байдал, витамины дутагдал, стресс, нойргүйдэл, бамбай булчирхайн өвчин, тамxи татах, генетикийн болон цэвэршилтээс гээд хэд хэдэн шалтгаан бий. Мөн таны үсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүн, арчилгаанаас болж үс унаж байж мэднэ.

Генетикийн болон цэвэршилтийн үеийн үс уналтыг эмчлэх боломжгүй боловч уналтыг нь багасгах боломжтой. Бусад шалтгааны аль нэг байвал доорх аргыг туршиж үзээрэй.

Бясалгал

Та өөрийн эрүүл үсээ буцаан авчрахын тулд завгүй амьдралаасаа түр завсарлан 10 минут бясалгах цаг гарга. Энэ нь таны бухимдал стрессийг багасгаж эрүүл мэндийг тань сайжруулна. Утсаа унтраан завилан сууж нүдээ аниад, амьсгалахдаа анхаарлаа төвлөрүүл. Юу ч бодолгүй тайвширч, амьсгалсаар бай.

Идэх хоол хүнс

Та хангалттай нойроо авдаг, уур бухимдалгүй бол хоолны дуршилаа өөрчлөөд үзээрэй. Аль болох төмөр, уураг, витамин, эрдэс бодис, омега-3 агуулсан хоол хүнс ид. Таны өдрийн хоол хүнсэнд доорх зүйлс багтана. Үүнд:

  • 10 аяга ногоо
  • 2-4 аяга жимс
  • 4-5 аяга шош, хуурай бүтээгдэхүүн эсвэл 2-3 аяга бараан мах
  • Өндөг, загас, самар, хушга, авокадо, үр тариа

Өдөр бүр ижил зүйл идэж болохгүй. Цэсэндээ олон төрлийн өөр өөр тэжээллэг бодисууд авах хоол хүнс оруулж байгаарай.

Мaссаж

Үсний ургалтыг дэмжихэд толгойны массаж сайн. Хурууны өндгөөрөө хуйхандаа удаанаар массаж хийснээр цусны эргэлт сайжирч, хорт бодисыг гадагшлуулахад тусладаг. Массаж хийснийхээ дараа гараараа үсээ илнэ. Тосоор эсвэл тосгүй ч хийж болох боловч наргил модны самрын тос, оливийн тос, бүйлс эсвэл сисаймны тосыг бид зөвлөж байна. Өдөр бүр 10 минут массаж хийснээр үр дүнг мэдрэх болно.

Гэртээ бэлтгэх жор

Үсний ургалтыг дэмжих чихэр өвс, даливс /бурдок/ өвсний үндэс, багваахай цэцгийн үндэс гэсэн 3 орцтой жорыг хүргэж байна.

Орц:

  • 4 халбага ус
  • чихэр өвсний үндэс
  • даливс /бурдок/ өвсний үндэс
  • багваахай цэцгийн үндэс

Хийх заавар:

  • Чихэр өвсний үндсийг аяганд хийж тал хүртэл нь ус хийнэ.
  • Даливс өвсний болон багваахай цэцгийн үндсээ холигч юмуу үрэгчээр нунтаглана.
  • Чихэр өвсний үндэстэй устайгаа нийлүүлэн хутгаж хуйхандаа түрхэнэ.
  • Хуйхандаа 24 цаг байлгаад зайлна.

Leave a Reply

Your email address will not be published.