Хоолны шингэц бол амьсгалахтай адил. Амьсгал, бид орчноо сорж аваад шингээнэ, дараа нь ашиглахгүй байгаагаа буцаан гаргадаг. Хоолны шингэц яг үүнтэй ижил хэдий ч энэ процесс бие махбодийн хоол боловсруулах түвшинд илүү ойр хамааралтай.
Амьсгал бол Агаар гэсэн элементийг хянадаг, хоолны шингэц бол Дэлхий гэсэн хөдөлгөөнгүй элементэд хамаардаг. Түүнчлэн амьсгалахтай ижилгүй, тодорхой хэмнэл байдаггүй, шингээлтийн солигдолт ба шим тэжээлт бодисуудын ялгаруулалт нь үүний тунгалаг байдлыг алдагдуулдаг.
Хоолны шингэц нь тархины үйл ажиллагаатай ижил шинж чанартай, яагаад гэвэл тархи (ухамсар) энэ дэлхийн (хүн төрөлхтөн дан ганц талхаар амьдраагүй) мэдрэх аргагүй төсөөллүүдийг боловсруулж, ухаж ойлгодог.
Иймээс хоолны шингэцэд доорх зүйлсийг хамруулдаг. Үүнд:
- Хүний бие төсөөллүүдээр дамжин гадаад ертөнцтэй танилцах;
- Эдгээр төсөөллүүд “хэрэгтэй”, “хэрэгцээгүй” гэж хуваагддаг;
- Тэжээллэг бодисуудын шингэлт;
- “Хэрэгцээгүй” бодисууд гадагшлах.
Хоол боловсруулах явцад бий болдог асуудлуудыг мэдэхийн өмнө шим тэжээлт бодисын талаар бага зэрэг дурьдах нь зүйтэй. Ямар төрлийн хоолыг илүүд үздэг, мөн юу иддэггүй гэдгээс нь тухайн хүний талаар ихийг мэдэж болно.
Хатуу ямар нэг зүйл идэх дуртай хүн маш тууштай зан чанартай байдаг ба ямар нэг зүйл түүнд нийцэхгүй байвал тэрээр тунгаан бодож зохих боломжит шийдвэр гаргана.
Өлсөх гэдэг нь өмчлөх хүсэл бөгөөд зарим нэг талаар шуналыг илэрхийлдэг. Идэх процесс нь бидний хүслийн сэтгэл ханамж юм.
Хэрвээ хүн хайраар дутагдаж эхэлвэл түүний бие амттан, мөн хоолыг нэхэж эхэлдэг байна. Иймээс амттай зүйлд шунан дурлах нь ихэнхдээ бүтээгүй дурлалын илэрхийлэл байдаг.
Хүүхэд чихэрлэг зүйлд дуртай байх нь эцэг эхийн хайр халамж дутагдсаны баталгаа юм. Эцэг эхчүүд үүнийг сонсоод “хүүхдүүдийнхээ төлөө бүх зүйлийг хийх” ёстой гэдгийг ойлгож эхэлдэг. Гэвч хайрлах, тэдний төлөө бүхнээ зориулах гэдэг бол өөр. Хэрвээ хүн ямар нэгэн амттай зүйл байнга иддэг бол хангалттай их хайр халамж, анхаарал тавьдаггүй болдог. Та өөрийн иддэг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл үүнд итгэх болно.
Эцэг эхчүүд хүүхэддээ амттан өгөх үед тэд ээж, аав нь түүнийг хайрлахгүй байна гэж боддог.
Их юм боддог, мөн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст илүү давстай мөн сайн тэжээллэг хоол хүнс хэрэгтэй.
Хуучинсаг үзэлтэй хүмүүс утсан мах, гашуун цайг илүүд үздэг (энэ нь ихэвчлэн тaнины xүчил агуулсан байдаг).
Халуун ногоотой хоолонд дуртай хүмүүс байнга шинэ шинэлэг зүйлс, мэдрэмжийг эрэлхийлж байдаг ба хэдий хийхэд хэцүү байсан ч аз сорьсон зүйл хийх дуртай.
Эсрэгээрээ халуун ногоо, давсгүй хоолонд дуртай хүмүүс өөртөө маш их анхаарал тавьдаг, шинэ зүйлсийг туршиж үзэхгүйгээр юмыг хийхийг илүүд үздэг байна. Мөн маргаанаас айдаг, харилцаа холбоо тогтоох дургүй хүмүүс ба айдас нь ходоод гэдсийг хямрааж тэднийг будааны агшаамал л идэхэд хүргэдэг. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Будааны агшаамал бол хүүхдийн хоол. Насанд хүpэгчдийн үүнд татагдах байдал нь хүүхдийн гэнэн томоогүй зангийн илэрхийлэл бөгөөд бүрдэл хэсгээр нь задлавал онцлог шинж гээд байх юмгүй. Хазаж боловсруулах гэлгүй зүгээр л залгихад болно.
Тухайн асуудлын гол руу орж мэдэхийг хүсдэггүй хүмүүс байхад эсрэгээрээ асуудлыг хайж эрэлхийлж гол руу нь ордог хүмүүс хатуу, хатсан хоол хүнс идэх дуртай байдаг ажээ.