in

Аав маань кофендоо дандаа давс хийж уудаг юм. Ийм учиртай байсныг нь саяхан л мэдэж авлаа

Та бусдын л адил уламжлалт аргаар хоол хүнсийг хослуулан иддэг нэгэн үү? Амттан, исгэлэн хоёрын гайхалтай зохицлыг та мэдэх үү? Амтлах эрхтнээ баярлуулахын тулд туршилт хийж үзвэл ямар байна?

Та туршилтанд бэлэн бол дараах хоолны хослолуудыг санал болгож байна.

Хаш, зөгийн бал

Үнэхээр гайхалтай зохицно. Хашаа шараад зөгийн бал асгаад баярын ширээгээ зоригтой чимэглэ. Гайхалтай амт мэдрэгдэнэ.

Гүзээлзгэнэ, өргөст хэмх

Зун цаг ирсэн, дэлгүүрийн лангуу шинэ ногоо, жимсгэнээр дүүрч байна. Гүзээлзгэнэ, өргөст хэмх – этгээд ч гэлээ сайхан амтыг мэдрүүлнэ. Зуны хөнгөн сайхан салат болох юм. Туршаад үзэхэд буруудахгүй шүү.

Жимсний чанамалтай үхрийн мах

Олон улс оронд үхрийн болон тахианы махан дээр чанамал нэмж өгдөг. Гэхдээ ихэнх хүмүүст мах, жимсний хослол тэр болгон таалагддаггүй нь харамсалтай. Хагас болгосон стейк дээр цангис эсвэл өөр бусад исгэлэн жимсний соус нэмээрэй, салахын аргагүй амт.

Ханборгоцой, хөх хөгцтэй бяслаг

Хөх хөгцтэй бяслаг нь ханборгоцойн зөөлөн эдтэй амтны дээдийг мэдрүүлнэ – хөнгөн зууш руу таны зочид дайрах биз.

Хар шоколад, хүрэн манжин

Амттаны дээд, дээдсийн идээ. Хүрэн манжингийн салат дээр бага зэргийн хар шоколад үрж цацахад гайхалтай амт гарна. Мөн хүрэн манжингийн чанамал хийхдээ хар шоколад нэмж үзээрэй.

Кофе, давс

Шинэхэн чанасан кофе дээр сүү, сахар хийхэд салахын аргагүй амттай болдгийг бид бүгд мэднэ. Анхилуун үнэртэй ундаанд давс хийвэл яах вэ? Кофенд дурлагчид ингэж л уудаг.

Давс кофены амтыг зөөллөж өгдөг нь гайхалтай. Давстай кофе – шинэ амт төдийгүй үнэрийг нь яана? Халуун зунаар ингэж уухад ус-давсны тэнцвэрт байдлыг хангадаг байна.

Амтат гуа, гахайн утсан мах

Утгагүй мэт санагдах хослол байгаа биз, гэхдээ амтанд нь та дурлах болно. Халуун өдрүүдэд италичууд ингэж л иддэг. Хослохгүйг хүчээр хослуулсан мэт санагдаад байгаа юм.

Зайрмаг, даршилсан өргөст хэмх

Бодохоос ч аймаар. Тархи энэ мэт гажиг зүйлийг сайшаалтайгаар хүлээж аваад байгаа нь сонирхолтой л санагдаж байна. Учир юунд оршиж байна вэ гэвэл, тос болон сахар нь эрч хүчийг сэлбэх, харин давс нь цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлэхэд чухал юм. Ингэхэд аймаар зүйл огт алга.

Жимсний салат, нунтаг чили/халуун чинжүү

Энэ бол мексик хоол. Халуун чинжүүнд капсаицин гэх бодис орсон байдаг нь жимсний амтыг хурцалж өгдөг. Энэ хослолд манго, ханборгоцой илүү тохиромжтой.

Хар түрс, цагаан шоколад

Британийн алдартай тогооч-алхимик Хестон Блюменталь бодит байдлаар баталсан: цагаан шоколад нь хар түрстэй зохицно. Тайлбар ойлгомжтой: түрс, цагаан шоколаданд их хэмжээний аминохүчил агуулагддаг учраас бие биенээ “чимдэг” байна. Амтанд нь болоод хэлээ залгичих вий дээ.

Гүзээлзгэнэ, бальзамын уксус

Гүзээлзгэнийг сүүн хөөс, зөөхийтэй идэж заншсан хүмүүс их. Энэ удаад бальзамын уксустай хослуулахыг зөвлөж байна. Амттан, ислэгийн хослол – калори багатай ч сэргээх үйлчилгээтэй.

Мах, шоколад

Бас л эргэлзээтэй санагдаад байсан юм. Гэхдээ халуун цустай мексикчүүд махаа шоколадны соусанд болгож самар, гүнждийн үр зэргээр амтлан идэж байна. Шоколад махыг зөөлрүүлж хөвсгөр болгоно, амт нь мартагдашгүй. Амттанд дуртай хүмүүс салахгүй байх вий.

Хар шоколад, кетчуп

Бас нэгэн солиорол таны анхаарлыг татаж байна. Төмс, махан дээр л кетчуп асгаж иддэг болохоос биш шоколад дээр асгана гэж төсөөлж ч байсангүй. Хар шоколаданд улаан лоолийг татах нэг зүйл байна.

Өнгөц харахад жинхэнэ солиорол мэт санагдах хэдий ч туршаад үзэхэд хажууд байгаа хүндээ өгөмгүй амт гарна шүү.

Энэ амттай нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0