Сoгтууруулах төрлийн ундаа, тамxи, буруу хооллолтыг л муу дадал зуршил гэж бодож байна уу? Үгүй гэж хэлмээр байна. Өнгөц харахад ямар ч гэмгүй гэмээр ахуйн дадал зуршлууд эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд баталжээ.
Ариун цэврийн өрөөнд утас, таблет хэрэглэх
Суултуур дээр суух – зөвхөн хүүхдүүдийн дуртай ажил бус томчуудын ч дуртай ажил. Бие засах өрөө – магадгүй орь ганцаараа тайван байж болох цорын ганц газар болов уу. Жишээ нь, япончууд гэхэд л энэ газар асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж олдог гэцгээж байна.
Суултуур дээр сонин, сэтгүүл, ухаалаг гар утас зэрэгтэй удаан хугацаагаар суухад цагаан мах эргэх асуудлын эх үүсвэр болдог байна. Израиль эмч нарын үзэж байгаагаар орчин үеийн бие засах суултуур нь зохих шаардлагыг хангаж чадаагүй гэжээ. Энэхүү буруу суултуур дээр удаан хугацаагаар сууснаар бүдүүн гэдсэнд өөрчлөлт гарч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна.
Жорлондоо гар утас, таблет зэргийг барьж орох нь ариун цэврийн хувьд ч буруу. Бөгсөө арчина, усаа татна – тэр гараараа гар утсаа барина, өөрөөр хэлбэл таны цахилгаан төхөөрөмжин дээр хэдэн мянган нян үржих шалтгаан болж байна. Дараа нь гараа угаасан ч гэсэн асуудлыг шийдэж чадахгүй, та аль хэдийн бохир гараараа ухаалаг гар утсаа бариад авсан. Гар утсаа та чих, хацартаа наагаад л ярьж өгнө шүү дээ.
Зурагт болон дэлгэцийн өмнө хоол идэх
Хоол идэнгээ зурагт үзэх, компьютерийн өмнө суудаг, ингэснээр тархи хоолыг амтлах бус харах-сонсох мэдээллийг боловсруулахад илүү их энерги зарцуулдаг.
Тийм учраас та хоол идэх сайхан дуршлыг бүрэн авч чадахгүйгээс гадна цадсан гэсэн дохиогоо авч чадахгүй. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад зурагт үзэнгээ хоол иддэг хүмүүс дунджаар 500 ккал илүү авахаас гадна 20 минутаас илүү их цаг зарцуулдаг ажээ.
Үүнээс гадна, Аризонагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, ажлын ширээ болон компьютерийн товчлуурын гадаргуу дээр суултуурын гадаргуу дээр байгаа нянгаас 400 дахин их нян байгааг тогтоосон байна.
Гэрийн ажилд хэт улайрах
Гэрийн бүх ажил, жишээ нь, цэвэрлэгээ, угаалга, хоол хийх, төлбөр төлөх зэрэг бүгд нэг хүний нуруун дээр унаж байвал тухайн хүний сэтгэлийн эрч хүчийг шавхдаг байна. Энэ голдиролд байгаа хүн үүнийгээ өөрөө анзаарахгүйгээр стресст орсон байх бөгөөд бие эрхтэнд нөлөөлж эхэлнэ. Алчуур бариад гэрээ цэвэрлэх нь фитнесийг орлоно гэсэн “домог”-т итгэхгүй байхыг зөвлөх болжээ.
Гэр цэвэрлэх ажил нь ямар нэгэн хэмжээгээр сөрөг нөлөөтэй, жишээ нь химийн бодис хэрэглэх явдлыг дурьдаж болно.
Ялангуяа, зүрх судасны өвчлөлтэй хүмүүсийг гэрийн ажилд хэт улайрахгүй байхыг зөвлөж байна. Канадын эрдэмтдийн хийсэн саяхны нэгэн судалгаанаас үзэхэд ажилд хичээнгүй гэрийн эзэгтэй нарын дунд эрүүл мэндийн байдал муудах тохиолдол их байгааг тогтоожээ. Тэдгээрийг тусгай нэр томьёотой болгосон байна: “гэрийн зүрхний өвчтөн”.
Мөн ажлын дараа оройн цагаар гэрийн ажил хийхгүй байхыг зөвлөсөн байна. Бие эрхтэн амарч “кортизолын гормон”-ыг бууруулах ёстой цаг. Эрчүүдийн хувьд ахуйн ажлаас бүрэн чөлөөлөгдсөн гэсэн дохио авангуут л уг гормон багасч эхэлж байгааг судалгаагаар тогтоосон байна.
Өдөр тутмын угаалга
Таны эрүүг ангайлгах бас нэгэн баримт: өдөр болгон усанд орох нь хортой. Хэрвээ та уурхайчин, хоолой цэвэрлэгч, галзуу спортоор хичээллэгч л биш бол өдөр болгон цэвэрлээд байх хэмжээний бохирдол аваагүй гэж үзнэ. Өдөр болгон халуун усанд орж биеэ үрж угааснаар арьсны хамгаалах чадварыг алдагдуулахад хүргэнэ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад батга нь бохир байгаагаас бус харин хэт цэвэрхэн байгаагаас гарч байж болзошгүй тухай яригдах болжээ.
2016 оны Ютагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар, “бага ч” гэсэн угаалга арьсны экосистемийг алдагдуулж байгааг тогтоожээ. Ингэснээр дархлааны систем, хоол боловсруулах эрхтэн, тэр ч бүү хэл зүрхэнд сөргөөр нөлөөлж болох тухай дурьдсан байна.