Аялал зугаалга бие махбодь төдийгүй сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан тогтоосон.
Аялал зугаалга нь бие эрхтнийг чангалаад зогсохгүй оюун санааг ч бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Биед авах ачаалал, дээрээс нь амьсгалах цэвэр агаар нь амьдралын эрч хүчээр сэлбэхэд гайхалтай нөлөөлөх ажээ. Хэрвээ та аялал зугаалгад гарах эсэхээ шийдээгүй байгаа бол таны эргэлзээг арилгах нэгэн нийтлэлийг бэлдлээ.
Явган аялал стрессийг багасгана
2015 онд хийсэн судалгаанаас харахад хотоос гарч явган аялах нь хүнд сэтгэл санааны төвөгтэй байдлаасаа салахад тусалж байсан ажээ. Хагас цаг агаарт алхсан хүмүүс урьд өмнө зовоож байсан асуудлаа мартагнаж эхэлсэн байна.
Ой санамжийг сайжруулна
Биеийн хүчний дасгал нь тархинд сайнаар нөлөөлдөг, ялангуяа сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ой санамжийг сайжруулах ажээ. Тархины үйл ажиллагааг дэмжихийн тулд заавал спорт зааланд хөлсөө дуслуулах хэрэггүй, цэвэр агаарт алхахад л хангалттай.
Явганаар аялах – аз жаргалыг бэлэглэнэ
Эрүүл агаарт удаан хугацаагаар явган зугаалах нь гүйлтийн замаар адил хугацаанд гүйснээс илүүтэй бие махбодид эерэгээр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
Явган аялал – сэтгэл зүйн эмчилгээний шилдэг арга
Уулаар аялах нь сэтгэл зүйн асуудлыг багасгах шилдэг арга болохыг мэргэжилтнүүд нотлож байна. Амиа хорлох магадлал өндөртэй өвчтөнүүдийг явганаар алхуулахад сөрөг бодол нь арилж байсан ажээ.
Явган аялал нь сэтгэн бодох чадварт нөлөөлнө
2012 онд хийгдсэн нэгэн туршилтын хүрээнд сайн дурын хэсэг бүлэг хүмүүсийг ямар нэгэн гажетгүйгээр явган аялалд явуулжээ. Аялалд гарахаас өмнө туршилтанд оролцож байгаа нэг хэсэг хүмүүсийн сэтгэн бодох чадварыг нь шалгасан байна – үг хоорондын уялдаа холбоог олох тест байв. Аялалд явснаас 4 хоногийн дараа нөгөө бүлэг хүмүүсийн сэтгэн бодох чадварыг шалгажээ. Тэдний үр дүн эхний хүмүүсийнхээс 50%-иар илүү байв.