in ,

Тугалган цаасыг өдөр тутмын амьдралд ашиглах 15 ухаалаг арга. Хоол хийхээс өөр зөндөө юманд ашиглах боломжтой юм байна

Фольга буюу тугалган цаасыг гэрийн эзэгтэй нар хоол хийхдээ ашигладаг болоод удаж байна. Айл болгонд фольга цаас байгаа гэж хэлж болно, үүнийг хоол хийхээс өөр аргаар ч ашиглах боломжтой юм байна.

Гэр ахуйн нөхцөлд фольга цаас ашиглах аргуудыг танилцуулахаар шийдлээ. Бүгдийг нь туршиж үзсэн хүмүүст нийтлэлийн төгсгөлд бонус бэлдсэн байгаа шүү.

Юүлүүр орлоно

Шингэн зүйлийг нарийн хоолойтой сав руу хийх хэрэг гарсан бол фольгагаар юүлүүр хийгээрэй. Хэрхэн гэдгийг эндээс үзнэ үү.

Хувцсаа шууд хоёр талаас нь индүүдэх

Хувцасныхаа дор нь фольга цаас тавьж энэ аргаар индүүднэ. Фольга хурдан халах тул та хувцсаа хоёр талаас нь индүүднэ гэсэн үг.

Хайч ирлэх

Хайчны зэв арилгах, ирлэхийг хүсэж байвал хайчаараа 7-10 удаа фольга хайчлаарай. Энэ блогт хэрхэн хийхийг заасан байна.

Зайны хэрэглээг өөрчлөх

Зай дууссан ч гар дор бэлэн шинэ зай байхгүй бол фольганы өөдөс хэрэглээрэй. Зааврын дагуу хийнэ.

Хувцасны цахилгаан арилгах

Хувцсаа угаахдаа угаалгын машинд фольганы бөмбөлөг хийнэ. Хувцас хатсаны дараа цахилгаанжихгүй, элдэв хог татахгүй.

Индүү цэвэрлэх

Фольганы бөмбөлгөөр индүү цэвэрлэх аргыг эндээс үзнэ үү.

Мөнгөн эдлэл цэвэрлэх

Мөнгөн эдлэлийн өнгийг сэргээхийн тулд ус, фольга, сод байхад л хангалттай. Зааврыг  эндээс үзнэ үү.

Тавилга хөдөлгөх

Тавилгыг байрнаас хөдөлгөхөд хэцүү бол хөл доор нь фольга хийгээрэй. Амархан гулсуулах бөгөөд илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

WiFi цацалтын хүрээг нэмэгдүүлэх

Фольга цаас WiFi цацах хүрээг нэмэгдүүлнэ. Цаасаа хэдэн давхраар нь нугалаад антенийн хажууд дэлгэж тавиарай. Дэлгэрэнгүйг эндээс.

Цавууны бууны хошуу цэвэрлэх

Хатсан цавууг фольга амархан цэвэрлэнэ. Зааврыг эндээс.

Хоол түлэгдэхгүй

Хайруулын тавгийг түлэхгүйн тулд фольга дэвсээрэй. Ингэснээр та хоолоо элдэв тосгүйгээр болгож чадна.

Зэв арилгах

Фольга цаасыг базаж бөөрөнхийлөөд зэвэрсэн төмрийг үрж арчина. Зааврыг эндээс үзнэ үү.

Уутны ам наах

Задалсан уутны амыг буцааж наах хэрэг гарвал амны амсар дээр хоёр талаас нь фольга тавьж индүүдээрэй. Зааврыг эндээс үзнэ үү.

Фольгагаар мэдрэгчтэй дэлгэцийг ажиллуулах

Ухаалаг гар утасны мэдрэгчтэй дэлгэц фольгад хариу үзүүлдэг байна. Жирийн харандааны үзүүрийг фольгагаар ороовол гар хийцийн ухаалаг үзэгтэй болно. Хэрвээ таны бээлий ухаалаг гар утас ажиллуулах мэдрэгчгүй бол та фольга цаасны өөдөс ашиглаарай.

Жигнэмэгний хэв

Хэдхэн минутын дотор дурын хэв бэлдэнэ. Фольгагаар хэв хийх аргыг эндээс үзнэ үү.

Бонус: шүд цайруулах

Бага зэргийн хүнсний содыг шүдний оотой холиод фольга цаасанд зузаан түрхэнэ. Цаасыг шүдэндээ наагаад 1 цагийн дараа аваарай. Амаа сайтар угааж цэвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *