in , ,

ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар

Та яг одооноос эхлэн дараах 15 хоол хүнснээс эргэлзэлгүй татгалзаарай. Эрүүл мэндээ боддог л бол дахиж хэзээ ч идэх хэрэггүй!

Доорх хоол хүнсийг идэж болохгүй. Дахиж хэзээ ч идэх хэрэггүй. Та зүгээр л хууль гэж ойлго.

Хэт туйлширч байна гэж бодож байна уу, харин эдгээр хоол хүнсний талаарх мэдээлэл нь зүгээр ч нэг дурын хүн гаргаж ирээгүй гэдгийг анхааруулмаар байна. Хэдэн мянган судалгаа, дүн шинжилгээ болон холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлэл дээр үндэслэсэн мэдээлэл юм.

Хэрвээ эрт үxэхийг хүсэхгүй л байгаа бол дараах хоол хүнснээс нэн даруй татгалзахыг санал болгож байна.

1. Хийжүүлсэн ундаа

Хэрвээ та хийжүүлсэн ундаанд дурладаг бол дэлхийн тарганчуудын эгнээнд удахгүй нэгдэх болно. Үүнээс гадна хэдэн мянган төрлийн хорт хавдар, ой санамжаа алдах, мэдрэлийн ядаргаанд орох болон эрт хөгшрөхөд нөлөөлдөг ажээ.

 

2. Хот-дог

Талханд байгаа зайдас, гахайн утсан мах, хиам нь таны бие эрхтэнд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь сахарын агууламж маш их өндөртэйгөөс гадна боловсруулсан тосны хэмжээ их ажээ. Зүрх судасны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлнө. Мэдээж таргалалтаас хаашаа зайлах вэ.

 

3. Калори ихтэй нарийн боов

Амттай бялуу – таны шүд, зүрх, бэлхүүсний жинхэнэ дайсан. 50 настайдаа шүдгүй, зүрхний шигдээсээр өвдөхийг хүсвэл хамаа байж уу, идээд л бай.

 

4. Лаазалсан жимс

Энэ бол жимс биш, шингэн сахар гэж ойлгоорой.

 

5. Хиймэл амт оруулагч

Сахар муу гэдгийг хүн болгон мэднэ. Үүнийг орлуулагч нь бүр л сөрөг нөлөөтэй. Калорийг нь багасгасан ч гэсэн бодисын солилцоонд муугаар нөлөөлөх, диабетийн 2-р үе эсвэл зүрх судасны өвчлөлтэй болно.

 

6. Загас үржүүлгийн газрын тэжээмэл загас

Фермүүдэд үржүүлсэн загас нь маш их хэмжээний антибиотик болон өөр бусад эм тариагаар бөмбөгдүүлсэн байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Ийм загасны махыг “хавдар үүсгэгч загас” гэдэг ажээ.

 

7. Богино долгионы зууханд болгох попкорн

Маш их амт оруулагчтай тул таны амьсгалын замд муугаар нөлөөлнө. Мөн альцгеймерийн өвчин болон хавдар үүсгэх гол шалтгаан болдог байна.

 

8. Шарсан хоол хүнс

Өндөр хэмээр тосонд шарж идэж байгаа бол таны дотоод эрхтэнд хорт бодис хуримтлагдаж байгаа хэрэг. Хөхний хорт хавдар, хүзүү, хоол боловсруулах эрхтэн зэргийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Ингэж хэлээд байхад л дээрх зургийг хараад идмээр санагдаж байна уу?

 

9. Бохир жимс

Угаагаагүй жимс хэзээ ч бүү ид. Мөн дэлгүүрт зарж байгаа алим, усан үзэм зэргээс зайлсхийхийг хичээ. Болж өгвөл анхдагч гар дээрээс худалдан авахыг хичээгээрэй. Хавдраар өвчлөх магадлал эрс багасна.

 

10. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боов

Цагаан гурил хүний биед маш хортой. Цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх тул хавдрын эд эсийг үржүүлэх сайхан нөхцөл болно. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовноос шууд татгалз.

 

11. Хиам, гахайн утсан мах

Долоо хоногт ганц удаа ч болов идсэн л бол зүрхний шигдээсээр өвдөх магадлал 40 хувиар нэмэгдэнэ.

 

12. Савлагаатай сүү

Кальци хэрэгтэй хэмээн ууж байхдаа аягатай сүү тань хэдэн мянган үнээний сүү холилдсон гэдгийг гадарлах ч үгүй байгаа. Үнэндээ маш аюултай: хэд хэдэн төрлийн хавдар, толгойн өвчин үүсгэхэд хүргэнэ. Тэгэхээр өөр эх үүсвэрээс кальциа олж авах хэрэгтэй боллоо.

 

13. Жанк фуд

Энэ нэр томьёоны дор дараах хүнсийг ойлгоно: чипс, чихэр, бохь … Давс, сахар, калори, нитрит, амт оруулагчийн хэмжээ нь хэтэрсэн байдаг тул таргалалт, диабет тусах магадлалыг нэмэгдүүлж, сэтгэл гутрал, архаг ядаргаанд оруулах болно.

 

14. Төмсний чипс

Нэг уут чипс маш олон тооны хорт бодисоор дүүрсэн байдаг. Мөн өндөр хэмд болгох явцад акриламид гэх хорт бодис ялгаруулдаг ажээ.

 

15. Лаазалсан улаан лооль

Бисфенол гэх бодисоор дүүрэн бөгөөд 12 нугалаа гэдэс, зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна өөр бусад өвчин үүсгэхэд хүргэдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *