Статистик тооноос харахад дэлхийн нийт хүн амын 25-30% нь галитоз буюу амны эвгүй үнэрээр шаналдаг ажээ. Хэрвээ таны асуудал шүд, буйл, гэдэс ходоодны өвчлөлтэй холбоогүй бол бидний танилцуулж буй аргуудыг ашиглаж үзнэ үү.
Гарын шууны дотор талыг долоох
Хэлний дунд хэсэгт нян их үрждэг учраас тэр хэсгээрээ долоогоорой. 5-10 секунд хүлээгээд шуугаа үнэртэнэ. Үнэр таалагдахгүй байгаа бол шүдээ угаах эсвэл амаа зориулалтын бодисоор зайлна. Шүдээ угаангуутаа энэ аргыг ашиглахгүй.
Хэлний угийг хуруугаараа арчих
Аль болох хэлний угийг хуруугаараа арчиж чадвал эхний аргаасаа илүү бодитоор үнэлэгдэнэ. Шүлс хаттал хүлээгээд үнэрлээрэй. Өдрийн турш уг аргыг хэрэглэж болно, гэхдээ цэвэрхэн гараараа арчихаа мартаж болохгүй.
Цэвэрхэн стакан үлээх
Аяга, хуванцар аяга, гялгар уут ашиглаж болно. Амьсгаагаа гүнзгий аваад зөөлөн гаргана, үлээж байгаа аягаа амандаа сайн наасан байна. Үлээж дуусангуутаа хамраараа үнэрлээрэй. Үр дүнг үнэл.
Алга руугаа үлээгээд үнэрлэх нь бодит үр дүнг мэдрэхгүй, амны болон алганы үнэр холилдож үнэртэнэ.
Марль ашиглана
Бага зэргийн марлиар хэлний өнгөрийг арчина – юу үнэртэж байна үүнийг өөдөөс харан суугаа хүн үнэртэж байгаа гэсэн үг. Хэт их шар өнгөр нь сульфидийн ялгарал их байгааг илтгэж байгаа хэрэг өөрөөр хэлбэл эвгүй үнэр байна гэж ойлгоорой.
Хэлний өнгөрийг цэвэрлэх
Цайны халбага эсвэл тусгай цэвэрлэх багажаар хэлний өнгөрийг цэвэрлэж үнэртэнэ. Өнгөр хэдий хэр бараан байна төдий чинээ үнэр эвгүй байна.
Шүдний утсаар шалгах
Шүдний утсаар шүдээ цэвэрлээд үнэртээрэй. Үнэр танд таалагдахгүй байгаа бол бусдад ч мөн таагүй байгаа.
Толиор шалгах
Хэлээ уртаар нь гаргаад толины өмнө зогсоно. Өнгөр байвал үнэр байна гэж ойлго. Өнгөр бараан байх тусам үнэртэй гэдгийг санаж аваад хэлээ сайн цэвэрлэж байгаарай.
Найзынхаа тусламжийг ав
Итгэж явдаг найзыгаа сонгоод үнэнийг хэлэхийг гуйгаарай. Болж өгвөл хэд хэдэн хүнд үнэрлүүлж бодит байдлыг мэдсэн нь дээр. Эргэлзээд байвал мэргэжлийн эмчид хандахаас өөр аргагүй.
Амны үнэрийг өөрөө дүгнэхийг оролд
Аманд эвгүй амтагдаад байна гэдэг бол үнэр эвгүй байхын шинж. Зарим нэг үнэр түр зуурын байдаг, жишээ нь гашуун эсвэл амттай зүйл идсэний дараа. Энэ тохиолдолд бохь асуудлыг шийднэ.