Сатоши Каназаву болон Норман Ли гэх сэтгэл судлаач нар 2016 онд хүн амын нягтрал хүнд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох судалгаа хийжээ. Туршилтын явцад IQ өндөртэй хүмүүсийн тестийн үр дүн итгэмээргүй адилхан гарав.
Таны хариулт IQ өндөртэй хүмүүсийнхтэй адилхан гарах эсэхийг шалгахаар шийдэж дараах асуултуудыг бэлдлээ. Анхааруулга: тест гэдэг субъектив зүйл, хүн болгон адилгүй шүү дээ.
Том хотын хүн ам шигүү оршин суудаг дүүрэгт та амьдарч чадах уу?
- Үгүй ээ, их хүн холхисон газар намайг дарамталж байгаа мэт санагддаг.
- Ямар ч байсан хамаагүй, аль ч газар надад таатай санагдана.
Найз нөхөдтэйгөө байнга уулзахгүй бол та уйтгарлах, ганцаардах эсвэл сэтгэл тань таагүй болдог
- Ер нь тийм шүү.
- Үгүй дээ.
Үр дүн:
Хоёр тохиолдлын хоёуланд нь дугаар 1-ийг сонгосон бол таны “аз жаргал”-ын индекс маш дээгүүр байгааг илтгэж байна.
Хоёр тохиолдлын хоёуланд нь дугаар 2-ыг сонгосон бол өндөр IQ-тэй гэж үзнэ.
Эрдэмтдийн тогтоосноор, оюун ухааны өндөр чадвартай хүмүүс шинэ орчинд хурдан дасан зохицох чадвартай байдаг бөгөөд хувьсах асуудлын шийдвэрийг гаргах чадвартай байдаг гэжээ. Бидний хувьд, хүн ам ихтэй томоохон хотод ийм хүмүүс хурдан дасан зохицох хэдий ч найз нөхдийн туслалцаа дэмжлэгийг тэр болгон үгүйлээд байхгүй юм. Өөрөөр хэлбэл IQ өндөртэй хүмүүс биеэ даасан, өөрөө өөрийгөө бүрэн аваад явах чадвартай аж.
Хэрвээ та аль аль хувилбараас сонгосон бол та аз жаргал болон оюун ухааны тэнцвэрийг олж чадсан азтан байна.