Цэвэр ус хүний биед маш чухал гэдгийг бид сайн мэднэ. Ус үйлдвэрлэгчид ч гэсэн энэ баримтыг урдаа барьж багагүй мөнгө хийж байна.
Орлогоо нэмэгдүүлэхийн тулд ус үйлдвэрлэгчдийн биднээс нуудаг нууцаас дэлгэхээр шийдлээ.
Усны эх үүсвэр бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ
Нян болон нитратын хэмжээ хэтэрсэн – савлагаатай уснаас илрэх л зүйл. Учир нь усны эх үүсвэр нь томоохон хотоос холгүй орших аж үйлдвэрийн бүсэд байрладаг тул ус худалдан авахдаа эх үүсвэрийн хаягийг анхаарч байна уу.
“Уулын булаг” нь гоожуурын ус байж болно
Өнөөдөр байгалийн цэвэр гаралтай амьд ус олж уухад тун бэрх. Савлагаатай усны наалт дээр байгаа байгалийн зураг нь худлаа сурталчилгаа. Дахиад л усны эх үүсвэрийн хаягийг харвал уулын булаг нь үйлдвэрээс хол байрлах болно. Ус үйлдвэрлэгчид өөрийнхөө усны эх үүсвэрийг маш жижиг хэмжээтэй үсгээр бичсэн байдаг бөгөөд усны эх үүсвэр нь ихэвчлэн усан хангамжийн цэвэршүүлсэн ус байдаг ажээ.
Амттай усыг сөрөг нөлөөгүй гэж бодож болохгүй
Бүтээгдэхүүнээ илүү их борлуулахын тулд ус үйлдвэрлэгчид усандаа элдэв амт нэмдэг. Амттай усанд ямар ч шим тэжээл байхгүй, харин сахар, нэмэлтүүд (эрүүл мэндэд хортой байж болох), амт оруулагч зэрэг Е-нэмэлтүүд орсон байх ажээ.
Усны хуванцар сав эрүүл мэндэд хортой
Харамсалтай нь, усны хуванцар савыг дахин ашиглах нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Хуванцар сав хортой химийн бодисын орцтой байхаас гадна саванд төрөл бүрийн нян үржих бүрэн боломжтой.
Хуванцар сав болгонд ямар хуванцраар хийснийг илтгэх тэмдэглэгээ байдаг. Хэрвээ “РС” тэмдэг байвал аюултай гэж үзэх бөгөөд хүнсний зориулалтаар огт ашиглаж болохгүй. Мөн “РС” тэмдэглэгээг “Others” гэж тэмдэглэсэн байж болно.
Өдөрт заавал 2 л ус уух хэрэгтэй – маркетингийн урхи
Өдөрт 2 литр ус уух ёстой гэдэг нь цуурхал болж байна, өөрөөр хэлбэл зар сурталчилгаа. Хүний бие махбодь харилцан адилгүй тул өдөрт уух усны хэмжээ ч өөр өөр байна. Усыг хүмүүс хоол хүнс, усны агууламж ихтэй жимс, ногооноос мөн авч болно.