in ,

Гэрийн хаа нэгтээ нүдэнд үл үзэгдэх мөөгөнцрийн улмаас таны бие хордсоныг илтгэх 10 шинж тэмдэг

Мөөгөнцөр гэрт багагүй хүндрэл учруулдаг. Гэрийн ямар ч буланд ургаж болох бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь бий.

Мөөгөнцөр нь ихэвчлэн угаалтуурын дор, подвал, шүршүүрийн хөшиг, булан зэрэгт үүснэ.

1000 гаруй төрлийн мөөгөнцөр байх бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амьд бие организмд дараах байдлаар нөлөөлдөг ажээ:

Харшлын:

Маш хортой төрөл бөгөөд хүүхдүүд маш их өртдөг. Астмын шинж тэмдэг илэрнэ. Тодорхой төрлийн мөөгөнцөрт харшил үүсэх шалтгаан болдог.

Патоген төрлийн:

Халдвартай гэж үзэх бөгөөд сул дархлааны системтэй хүмүүс ихэвчлэн хордоно. Ихэвчлэн нянгийн гаралтай хатгаа тусах зэргээр илэрч болно.

Хортой

Микотоксиноор үүсгэгдэх мөөгөнцөр нь  хавдар үүсгэх, дархлааны системийг эвдэх зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ төрлийн мөөгөнцрийн хорт бодис хүний биед шингэж хүнийг хордуулж биеийн эрүүл мэндийг муутгадаг.

Мөөгөнцрөөс үүдэлтэй харшил нь түгээмэл хэдий ч харшлын шинж тэмдэггүйгээр мөөгөнцрөөс үүдэлтэй өвчлөлүүд үүсэж болно. Мөөгөнцөр нь мөн халдварт өвчний эх үүсвэр болж хордлогод ч оруулж болзошгүй. Халдварын хувьд мөөгөнцөрт өвчний шинж тэмдэг илрэхээс гадна арьсны халдварт өвчин, тэр ч бүү хэл хатгаа ч тусаж болзошгүй.

Мөөгөнцрийн хортой бодис нь эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг болохыг анхаарна уу.

Мөөгөнцрөөс үүдэлтэй түгээмэл 10 өвчний шинж тэмдгийг танилцуулж байна:

  • Нүдний өвчин, жишээ нь улайх, гэрэлд хэт мэдрэг болох
  • Толгой эргэх
  • Биеийн дулаан алдагдах, шөнө хөлрөх
  • Ядрах, бие сулрах
  • Ам их цангах, ихээр шээх
  • Толгой өвдөх
  • Тархины ажиллагаа муудах, ой санамж муудах
  • Толгой эргэх, үе мөч бадайрах
  • Тодорхой бус шалтгаанаар булчин чичрэх, өвдөх, үе мөчөөр өвдөх
  • Астма, ханиалгах, амьсгаадах зэрэг
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж гүйлгэх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, гэдсээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *