in ,

Гормоноос үүдэлтэйгээр арьсан дээр үүссэн батгыг ул мөргүй арилгахад дараах 6 төрлийн хүнс танд тусална

Олон эмэгтэйчүүд арьс болон эрүүл мэндэд нь шууд нөлөөлөх амьдралын зөв хэв маяг, хоолондоо анхаарал тавьдаггүй. Гормоны батга – энгийн асуудал биш юм.

Гормон бидний арьсанд хэрхэн нөлөөлж байна?

Гормоны батга гарах шалтгаан нь дотоод шүүрлийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байх тохиолдол бий. Ялангуяа, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхийн өмнөх үед илүү мэдрэгдэнэ. Гормоны өнцгөөс авч үзвэл утга учиртай үзэгдэл, энэ үед эстроген болон тестостероны ялгаруулалт дээд цэгтээ явагддаг ажээ. Дотоод шүүрлийн систем нь хэвийн явагдаж байгаа эмэгтэйн хувьд эстроген болон тестостерон асуудал үүсэхгүй, харин дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан эмэгтэйчүүдийн хувьд гормоны хуримтлал явагдаж цаашид асуудал үүсэх ажээ. Өөрөөр хэлбэл биед хуримтлагдсан эстроген арьсыг үрэвсүүлж өөхний хуримтлалыг арьсны доор бий болгож батга гарах шалтгаан болно. Үүнээс гадна, үс унах, үсний ургалт удаашрах зэргээр ч илрэх тохиолдол бий.

Арьс бол хүний бие махбодийн хамгийн том эрхтэн бөгөөд элэг, бүдүүн гэдэс зэрэгтэй адилхан үүргээ гүйцэтгэж байгаа. Таны идэж байгаа хоол хүнс эрүүл байх ёстой. Батга ямар нэгэн ид шидийн тос түрхээд арилдаг зүйл биш – амьдралын хэв маягийг зөв тал руу нь өөрчилсөн тохиолдолд л арилна. Гормоны батганаас салахад тань тусалж дараах зөвлөгөөг хүргэж байна.

Сүүн болон цавуулаг хүнснээс зaйлсхийнэ

Гэдэс ходоодыг хэт дэвэргэж нөхцөл байдлыг хурцатгадаг.

Шошноос зайлсхийнэ

Шош нь маш олон төрлийн хүнсэнд байдаг учраас та дэлгүүрээс авч байгаа хүсний орцтой сайтар танилцаж байна уу.

Самарнаас зaйлсхийнэ

Самарны харшилтай хүмүүсийн хувьд илрэх шинж тэмдэг тааламжгүй байдаг: арьс улайх, тууралт гарах.

Наранцэцэг болон өөр бусад ургамлын тосноос татгалзах

Эдгээр тоснууд нь тосны хүчил болох омега 3-ын оронд омего 6-ийн агууламж өндөртэй тул арьсыг үрэвсүүлэх нь их.

Хар цай болон кофеиноос татгалзах

Кофе ч тэр, цай ч тэр хүний биеэс шим тэжээлтэй бодисыг хөөж гадагшлуулдаг тул биеийн дархлааг бүхэлд нь сулруулдаг ажээ.

Дотоод шүүрлийн системийг дэмжих дараах байгалийн гаралтай эмийг хэрэглэнэ үү:

Орц:

  • ½ аяга кинз
  • ½ аяга кокосын ус
  • ½ ногоон алим
  • ½ өргөст хэмх
  • ½ нимбэг
  • 2 иш цоохор майлз
  • 4 ромэн салатны навч
  • 4 гүзээлзгэнэ

Бэлдэх арга:

Бүх орцуудыг блендерт хийж холиод өглөө өлөн дээрээ 1 сарын турш тал аягаар ууна. Ашигтай нянг сэргээж хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Пробиотик зэрэг нян нь гормоны тэнцвэрт байдлыг ханган фермент ялгаруулалтанд сайнаар нөлөөлдөг. Өдөрт нэмэлт тэжээлээр пробиотик авч бие махбодийн ашигтай нянг нэмэгдүүлээрэй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-2 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0