Миом (мөн фибриом, лйеомиом гэж нэрлэдэг) – умайн хоргүй хавдар гэж үздэг. Эмэгтэйчүүдийн дунд хамгийн тархацтай өвчин буюу эмэгтэйчүүдийн өвчний 12-25%-ийг эзэлнэ. Уг өвчнөөр цэвэршихээс өмнөх насныхан өвдөх магадлал өндөр байдаг байна.
Өндгөвчний киста – шингэн бүхий уутанцар, хэд хэд удаа дахих магадлалтай өвчин.
Хушны самар эмэгтэйчүүдийн эдгээр өвчнийг анагаах чадалтай ажээ.
Орц болон бэлдэх арга:
Нэг стакан ястай хушны самар дээр 0,5 литр арxи (эсвэл найруулсан спирт байж болно) хийж харанхуй газар 2 долоо хоног байлгана. Үе үе сэгсэрч байх ёстой.
Бэлдмэлийг уух арга:
Хоол идэхээсээ 30 минутын өмнө өдөрт 3 удаа цайны халбагаар ууна.
Эмчилгээ 3-6 сар үргэлжилнэ.
Эмчилгээний явцад бие тавгүйрхэх, өвчин мэдрэгдвэл эмчид заавал үзүүлнэ. Дур мэдэн эмчлэх нь эрүүл мэндэд гаж нөлөөтэйг бас анхаарах хэрэгтэй.
Өндгөвчний киста юунаас болж үүсээд байгаагийн шалтгааныг тогтоохыг хичээгээрэй. Бүх эмэгтэйчүүдийг үзэхийг зөвлөж байна.
Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!