30 наснаас хойш бууралтах үзэгдэл нь бие махбодийн хэвийн үзэгдэл бөгөөд эрүүл мэндийн асуудалгүй болохыг илтгэнэ гэж үзэх болжээ.
Эрдэмтэд буурал үс болон эрүүл мэнд хоорондын уялдаа холбоог судалж үзсэн байна. 30 наснаас хойш гарч ирсэн буурал үс нь тухайн хүний эрүүл байгаагийн шинж тэмдэг гэдгийг эрдэмтэд баталж байна.
Эрдэмтэд он удаан жилийн судалгаа хийсэн бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй бол хүн 50-55 нас гэхэд бүрэн бууралтаж болохыг тогтоосон байна. Судлаачдын үзэж байгаагаар, хүний бодисын солилцоо хэвийн явагдаж эрүүл байгааг илтгэнэ гэжээ.
Хүний буурал үс нь глутатион бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой гэж үздэг. Хүний үсний өнгийг феомеланин пигмент хариуцдаг.
Чухам энэ пигмент хүний үсэнд улаан, бор өнгийг гаргаж өгдөг. Харин эумеланин пигмент нь хүрэн болон хар үсний өнгийг хариуцна. Феомеланины синтез явагдахад глутатион чухал үүрэг гүйцэтгэдэг, эсийн дотоод антиоксидантын чухал хэсэг ажээ. Хэрвээ биед уг бодис хангалтгүй байвал биеийн процесс хурдасдаг байна.