Хүний сонголт тухайн хүний талаар ихийг өгүүлдэг, ялангуяа яарч сандарсан үед гаргасан шийдвэр, сонголтын хувьд үнэн бодитоор тухайн хүнийг тодорхойлох нь бий.
Таныг хувь хүний хувьд тодорхойлох жижигхэн сонжоо санал болгож байна. Таны хийх зүйл – бусдаас илүүтэй хэнд яаралтай тусламж хэрэгтэй байгааг л шууд сонгоно.
№ 1
Та бол хүмүүжилтэй, ухамсартай хүн бөгөөд өвөг дээдсийн ёс заншлыг дээдэлж явдаг. Асуудлыг няхуур бодож байж шийднэ. Энэ дэлхийн шударга бус үзэгдэлтэй эвлэрэхэд танд маш хэцүү. Ихэнх хүмүүсийн гүйцэтгэхээс татгалзсан ээдрээтэй ажлыг танд гүйцэтгэхээр даатгадаг байна.
№ 2
Та маш уян зөөлөн сэтгэлтэй, үүнээсээ болж багагүй шаналж явдаг. Та бодвол “Битгий хүнд хууртчихаарай” эсвэл “Амьдралыг байгаагаар нь харж сураач” гэдэг үг зөндөө л сонссон байх. Таны дэргэд байгаа хүмүүс таны түшиг тулгуурт итгэж тайван явдаг ажээ.
№ 3
Олон хүний дунд шуугиж явах дуртай – энэ бол та. Илүү хөдөлгөөнд дургүй, хүн таниас хүсэж гуйгаагүй бол та хөдлөхгүй. Байгалиас заяасан удирдагч, хүмүүсийг өөртөө соронз мэт татна.
№ 4
Оптимист, амьдралыг өнгөлгөөр харж энэ ертөнцийн төгс бус зүйлийг та анзаарах ч үгүй. Хүмүүстэй хэл амаа амархан ололцоно. Шинийг мэдэх хүсэл тань таныг цааш хөдөлгөдөг буюу та дөрвөн хананы дунд удаан сууж чадахгүй, адал явдлын эрэлд гарна.