in

Хүмүүс яагаад товлосон цагаасаа хоцордог вэ? Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх энэ муу зуршлыг хэрхэн засах вэ?

Зарим нэг хүмүүс байнга, ямар ч арга хэмжээ байсан хоцордог. Энэ нь тухайн хүний зохион байгуулалттай холбоотой.

Хелпмэний үзэж байгаагаар, ийм төрлийн хүмүүс биеэ бэлдэхэд цагаа зөв зохицуулж чаддаггүй эсвэл аливаа ажилд хичнээн цаг зарцуулагдах болохыг боддоггүй байна.

Жишээ нь, тэд очих газар хүртэлх замд зарцуулах цагийг л тооцдог. Жижиг сажиг зүйлсийг авч хэлэлцдэггүй: зогсоол олох, машин хүртлээ явах цаг гэх мэт.

Зарим нэг хүмүүс нөхцөл байдлыг эерэгээр хардаг буюу 30 минут зарцуулдаг замыг азтай тохиолдлоор 20 минут явсан тэр мөчөөр л тооцоолдог. Харин зарим нэг нь өөрийгөө хэт үнэлэн 10 минут явна гэж төлөвлөнө, үнэндээ 40 минут зарцуулна.

Энэ бүгдтэй хэрхэн тэмцэх вэ? Ийм хүнтэй уулзахаар болсон бол цагаасаа өмнө уулзана гэж горьдоод хэрэггүй: түүнийг цагтаа ирж суртал та тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

“Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх гэдэг шалтгаан тэдэнд хамаагүй гэж Хелпмэн хэлж байна. Тэд өөрсдийг нь ойлгохгүй байна гэсэн гомдол тээж явах нь илүүтэй. Хамгийн гол хүчин зүйл бол цаг баримтлах нь тэдэнд ямар ашигтай болохыг ойлгуулах явдал юм”. Хелпмэний нэгэн үйлчлүүлэгч байнга хоцордгоосоо болж стресст орж байсан бол цаг баримталж сурснаар стрессээсээ салж чаджээ.

 

Цагаа зөв тодорхойлж сурцгаая

Асуудлыг ухамсарласан л бол шийдлээ гэсэн үг биш. Тийм учраас Хелпмэн дараах дасгалыг санал болгож байна:

  1. Гэрээсээ гарахаас өмнө та хэдэн цаг зарцуулж байгааг тэмдэглэн авч бай. Дараа нь юу хийж байгаагаа бичнэ. Ингээд хийж байгаа ажил болгонд хэдэн цаг зарцуулж байгааг гаргаж ирнэ.
  2. Өчүүхэн ч зүйл орхилгүй бүгдийг тооцоолсон эсэхээ сайтар бодоорой. Нүүрээ угаах, захидлаа шалгах зэрэгт зарцуулах цагаа тооцдоггүй. Та энэ бүхнийг дээрх жагсаалтандаа оруулсан биз? Та жагсаалтыг аль хэр бодитой гаргав?
  3. Одоо хаа нэгтээ явахдаа хийх ажлын жагсаалтыг гаргана. Хоёр жагсаалтыг одоо харьцуулж үзнэ үү. Ялгаа их байна уу?
  4. Таны хяналтаас гараад байгаа хүчин зүйлийг илрүүлж тогтоох: юмаа мартаад эргэж ирэх, автобуснаас хоцрох эсвэл замын түгжрэлд орох. Эдгээр тохиолдлын давтамжийг тодорхойлно.
  5. Аливаа нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж чадахгүйгээс хойш бүх хувилбарт 5 минут илүү нэмж тооцно.

Бүтэн долоо хоногийн турш эдгээр дасгалыг хийх гэж хичээгээрэй. Хэрвээ илүү минут нэмсэн ч гэсэн хоцорсоор байвал жагсаалтаа дахин эргэж харна.

Ямар нэгэн ажилд илүү цаг зарцуулаад байгааг олж тогтоож чадвал та цаг баримтлагчдын эгнээнд тун удахгүй шилжинэ гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *