in ,

Таныг эрүүлээр жин хасахад туслах байгалийн гаралтай 7 төрлийн ундаа. Гэртээ бэлтгэж уугаад хүссэнээрээ тураарай

Жин хасах явц удаан бөгөөд хүндрэлтэй санагддаг. Ихэнх нь спортоор хичээллэж үзнэ эсвэл хоолны чанд дэглэм барина, зарим нь бүр өлсөж үзнэ. Харамсалтай нь үр дүн бага. Илүүдэл жингээ амжилттай хасах нууц – эрүүл хоолыг зөв хослуулах, биеийн хүчний ачааллыг зөв хуваарилах, мөн шийдвэртэй тэмцэх ажээ.

Зарим тохиолдолд та бодисын солилцоог дэмжиж өгөх ёстой байдаг. Өөх тосыг хурдан хайлуулахын тулд бие махбодиосоо чөлөөт ракидал, хорт бодисыг гадагшлуулах ёстой. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах явцыг детоксикаци гэж нэрлэдэг.

Уг процесс нь биеэс бүх хорт бодисыг хөөнө. Энэ нь эрүүлээр илүүдэл жингээсээ салахад туслах юм. Хэрвээ та хорт бодисоо гадагшлуулаагүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Та бүхэнд цэвэр бөгөөд бэлдэхэд хялбар ундаануудыг санал болгохоор бэлдлээ. Та бүхнийг эрүүлээр турахад тусална гэж найдаж байна.

 

1. Цай

Зарим нэг нь өдөр болгон цай уух дэг тогтсон байдаг. Цай – биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Цайны төрлөөс хамаарч таны бие махбодид хэрхэн нөлөөлөх нь тодорхойлогдоно. Зөвхөн цөөн тооны цай л биеийг цэвэрлэх үйлчилгээтэйг анхаарах хэрэгтэй. Хорт бодисыг гадагшлуулахын тулд өдөрт 3-5 аяга гаатай цай эсвэл ногоон цай ууна.

 

2. Цангисны шүүс

Бодисын солилцоог идэвхжүүлдэг. Энэ нь өөх хайлуулахад маш хэрэгтэй юм, учир нь өөх хайлж энерги болон өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл таны өөх тос биед хуримтлагдахгүй гэсэн үг. Зөвхөн илүүдэл жингээс салахад туслаад зогсохгүй биеэс никотин, алкохол зэргийн хордлогыг биеэс хөөнө. 100%-ийн 1 литр шүүсийг өдөр болгон уугаарай.

 

3. Цэвэр ус

Бие эрхтнийг цэвэршүүлэх ажлыг эхлэхээс өмнө усаар цэвэрлэж биеэ бэлдэх хэрэгтэй. Энэ нь давстай ус байна. 1 л бүлээн усанд 1-2 х.х далайн давс хийж уусгана. Давс бүрэн ууссаны дараа уугаарай.

 

4. Нимбэгийн шүүс

Цэвэр нимбэгийн шүүс биеэс хорт бодис хөөнө. Маш олон алдартнууд уг ундааг байнга хэрэглэдэг байна. Ус, нимбэгийн шүүс, хусны шүүстэй хольж кайенийн перцээр амтлан уугаарай. Өдрийн турш ууна.

 

5. Байцааны шүүс

Цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлнэ, ялангуяа элгийг сайн цэвэрлэдэг. Байцааны шүүс нь илүүдэл жингээсээ салахыг хүсэж байгаа хүмүүст нэн тохиромжтой. Илүү амттай болгохын тулд лууван, лийрийн шүүстэй холиорой.

 

6. Өргөст хэмх, нимбэг

Туршилт хийсэн эрдэмтдийн дүгнэлтээр маш өндөр үр дүн үзүүлсэн байна. Өргөст хэмхийг тал нимбэгийн шүүстэй холино. Өдөр болгон 2 удаа ууснаар бодисын солилцоо идэвхжинэ.

 

7. Чанасан байцаа

Лууван, сонгинотой чанасан байцаа мөн сайн үр дүнтэй. Өөр бусад өөрийн идэх дуртай ногоогоо ч нэмж болно. Зөвхөн эрүүлээр тураад зогсохгүй хүнийн биед нэн шаардлагатай амин дэмийг нөхөж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *