Бодол бол материаллаг зүйл. Бодол бидний сэтгэлийн гүнд бий болох бөгөөд амьдрал дээр ил гарч ирнэ. Жишээ нь, зөв бодож сэтгэснээр ажилдаа хандах хандлага эерэгээр өөрчлөгдөнө, цаашлаад энэ нь ажилдаа дуртай болно, хөнгөн хялбар санагдана. Энэ нь амьдралын бүхий л тохиолдолд адил.
Энэ удаад бид өөрийн эрхгүй өдөр болгон дотроо бодож өөрсдийнхөө амьдралыг хордуулж байдаг үг хэллэгүүдийг танилцуулж байна.
“Би ёстой”
гэж бүү хэл
“Тэгвэл муугүй л байна” эсвэл “тэгвэл баярлах болно” гэж хэлээрэй. Үйл явдал хэрхэн өөрчлөгдөж байгааг та мэдэрч байна уу? Өөрөө юу хүсэж байгаагаа хий. Энэ бол таны амьдрал, хэн ч, юуны ч үүрэг хүлээхгүй. Энэ зарчим хүн болгонд хамааралтай.
“Би буруутай”
гэж бүү хэл
“Энэ бол шинэ туршлага” гэж хэлээрэй. Хэний өмнө буруутай, юунаас болж буруутсан, ямар хуулиар буруутгасан? Зөв, бурууг нь ялгаж салгаад хэлж өгөх хүн байна уу? Асуудал байхгүй, алдаа зэрэг байхгүй харин туршлага бий боллоо. Хэрвээ үүнийг зөв ашиглаж чадвал цаашид бүх зүйл сайхан болно.
“Харамсалтай байна”
гэж бүү хэл
Харамсах сэтгэл таныг ч тэр бусдыг ч тэр дарамталдаг. Өөрийгөө бусдаас дээгүүр тавих эсвэл золиос болсон мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэггүй. Ойр дотны тань хүнд хэцүү байгааг хүндээр мэдэрч байгаагаа л зөв илэрхийлээрэй.
“Би чадахгүй”
гэж бүү хэл
“Би чадна”
гэж хэлээрэй
Тийм ээ, маш энгийн. Магадгүй танд чадвар дутаж болно. Гэхдээ гар барилтын 6 дүрмийг баримталж чадвал танд туслах хүн олдоно. Тэгэхээр бүх зүйл боломжтой.
“Би хичээе/оролдоод үзье”
гэж бүү хэл
“Би хийе”
гэж хэлээрэй
Анхны хувилбар нь таны үр дүнгийн хариуцлагаас салгана. Ингэснээр та өөрийнхөө хүчинд итгэх итгэлээ алдана. Шийдвэртэй, тэнцвэртэй байж сураарай. Алдаа гаргалаа гэдэг чинь туршлага сууна гэсэн үг. Ажлаа дуусгаснаар өчигдрийнхөөсөө нэг алхам дээшиллээ л гэсэн үг.
“Надад цаг алга байна”
гэж бүү хэл
“Би дараа нь хийе”
гэж хэлээрэй
Та нэг зүйлийг анзаарсан уу: хангалттай цаг байхгүй байна гэж бодохгүй л бол илүү цагтай болоод байдаг. Таны өдрийн ажлын горимд найздаа туслах цаг олдохгүй бол дараа нь туслая гэж хэлээрэй. Цагаа зөв хуваарил, тэгвэл бүх зүйл амжина.
“Би ядарч байна”
гэж бүү хэл
“Би амрах хэрэгтэй байна”
гэж хэлээрэй
Ядрах гэдэг үг өөрөө сөрөг энерги дагуулдаг. Эсрэгээрээ, амрах хүсэл нь эерэг сэтгэл санааг өдөөнө. Нэг долоо хоногийн ажилдаа хандах хандлага, амралтаа өөрчлөөд үзээрэй, юу өөрчлөгдөж байна?
“Би үүнд тохирохгүй”
гэж бүү хэл
“Би аливаад тохирно”
гэж хэлээрэй
Өөрийгөө дорд үзэх үзлээ орхи, магадгүй энэ үгийг хамгийн хүнд авдарт хийгээд үнс болтол нь шатаавал таарна. Та юугаараа ч дутахгүй. Таньтай болж байгаа сайхан зүйл болгон танд л зориулагдсан. 3-р ангийн багш өөр зүйл хэлж байсан ч хамаагүй. Та өөрийнхөө амьдралд итгээрэй.
“Би энэ бүгдийг зөвшөөрөхгүй”
гэж бүү хэл
“Би бэлэн байна”
гэж хэлээрэй
Санхүүгийн хязгаарлагдмал байдалд энэ өгүүлбэрийг хэлж өөрсдийгөө улам л хил хязгаарт барьж орхино. Яах гэж? Ингэснээр бид өөрсдийгөө ямар нэгэн зүйлийг хэзээ ч авч чадахгүйд програмчилж байгаа юм. Та илүү их амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол боломжийг ашиглаж сураарай.
“Би түүнгүйгээр байж чадахгүй”
гэж бүү хэл
“Би энэ л хүнтэй цуг баймаар байна”
гэж хэлээрэй
Алдартай зохиолын хэллэг. Нэг нэгэнгүйгээрээ идэж, амьсгалж, амьдралын баяр баяслыг мэдэрч чадахгүй тухай өгүүлсэн зохиолууд их байдаг. Хайртай хүнийхээ дэргэд амьдралаа өнгөрөөх нь мэдээж маш үнэ цэнэтэй. Аливаа хэрэгцээ биднийг хараат, аз жаргалгүй болгох талтай. Харин хүсэл, амьдралын эрч хүчийг өгдөг ажээ.
“Бүх зүйл муу байна”
гэж бүү хэл
“Бүх зүйл сайхан болно”
гэж хэлээрэй
Бид жижиг сажиг зүйлд баярлахаа больжээ. Цаг агаар, хамтран ажиллагч, автобус, хоол, кино, ор гээд таалагдахгүй зүйл маш их байна. Дэлхийг түр зогсоогоод эргэн тойрноо сайтар хараарай: гэр бүл тань танд оройн хоол бэлдэж өгч, хүүхэд тань тан руу хараад инээж байна, залуу хосууд шүхэр дор үнсэлцээд яг л таны анхны болзоо шиг. Амьдралын таагүй үе мөч байсан, байгаа, байсаар ч байна – энэ бол тэнцвэржүүлэгч юм. Тиймээс сайн сайхныг олж харан цааш амьдрах хэрэгтэй.
“Бүх зүйл хэвийн”
гэж бүү хэл
“Бүх зүйл сайн”
гэж хэлээрэй
“Хэвийн” гэдэг үг “ямар ч биш” болон “яршиг цаашаа” гэдэг утгын дундах юм. Анхны хувилбарын хувьд та амьдралаа эргэж нэг харах хэрэгтэй болов уу. “Яршиг цаашаа” гэдэг үгээрээ та нөгөө хүнийг үл тоож байгаа хэрэг. Хэрвээ харилцахыг хүсэхгүй байгаа бол шууд хэлсэн нь дээр. Хэрвээ “хэвийн” амьдралтай зууралдахыг хүсэхгүй байгаа бол өөрийгөө хөгжүүл.