in ,

Өдөр тутмын хүнсээ цуглуулахдаа хамгийн чанартайг нь сонгох 10 арга

Аливаа хүнсний чанарыг шалгах арга байдаг хэдий ч ихэнх нь мэргэжлийн тусламжгүйгээр сайн мууг ялгахад хэцүү.

Та бүхэнд гэртээ эсвэл дэлгүүрт өөрөө хүнсний бүтээгдэхүүний чанар шалгах зарим нэг энгийн аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

Тахианы мах


Цагаан судал болон өөхөн давхаргыг нь сайтар анхаарах хэрэгтэй. Хэрвээ ийм шинж тэмдэг байвал тахиаг богино хугацаанд гормоны өөрчлөлттэй тэжээлээр тэжээсэн байна гэж ойлгоно. Ийм мах хэзээ ч шим тэжээлтэй байж чадахгүй.

Мөн махны өнгө маш чухал: шаргал өнгө нь хуучирсныг илтгэнэ. Тахианы мах улаан ягаан өнгөтэй, хатуу байх ёстой.

 

Аарц


Худалдааны аарцанд крахмал болон ургамлын тос ихээр нэмдэг. Эдгээр орцууд агуулагдаж байгаа эсэхийг шалгахын тулд йод дусааж үзнэ. Хэрвээ нэмэлт орц байгаа бол аарц цэнхэр өнгөтэй, цэвэр бол – йодын өнгө өөрчлөгдөхгүй.

Бага зэргийн аарцыг тасалгааны хэмд байлгана. Хэрвээ ургамлын тос байвал хэдэн цагийн дараа аарц өнгөө өөрчилж захаасаа шарлаж эхэлнэ. Цэвэр аарц энэ тохиолдолд өнгө нь өөрчлөгдөхгүйгээр гашуурна.

 

Зөгийн бал


Зөгийн бал халбаганаас хэрхэн гоожиж байгааг сайтар ажиглаарай. Нэмэлт ихтэй зөгийн бал гоожихдоо тасалдана, бас талаар нэг тарна. Харин сайн чанарын зөгийн бал – уул овоо шиг товойж тасалдахгүйгээр гоожно.

Зөгийн балны карамель амт нь халаасан зөгийн бал болохыг баталж байна. Хэт амттай байх нь сахарын орцтойг гэрчилнэ.

 

Зөөхий


Зөөхийнд ургамлын тос байгаа эсэхийг шалгахын тулд халбага зөөхийг халуун усанд хийгээрэй. Муу чанарын зөөхий нь хөвөн шиг хөвнө, харин цэвэр зөөхий нь усанд бүрэн уусна.

 

Хөлдөөсөн ногоо, жимс жимсгэнэ


Хөлдөөсөн ногоо, жимсэнд өнгөр, цас байгаа эсэхийн сайтар шалгана. Хадгалалтын горимыг алдсан хүнсэнд өнгөр суудаг. Бага зэрэг мөстсөн хүнс сонгоорой.

 

Загас


Хуучирсан загасны нүд тунгалаг биш, загалмай нь харласан байна. Шинэ загасны арьс нь гялалзахаас гадна хайрс нь унасан зүйлгүй байна.

 

Мах


Мах сонгохдоо хуруугаараа дараад үзээрэй: шинэ мах хатуу, дарсан хонхорхой нь хурдан арилна.

Жаахан хэсгийг зүсээд үзээрэй: дундаа харлаж цайвар туяатай байвал – шинэ болгох гэж “усалсан” байна. Махны гадна талыг салфеткаар норго – шинэ маханд чийг үлдэхгүйгээс гадна цаасанд цусны тод толбо үүсэхгүй.

 

Ногоон навчит ногоо


Гартаа багцыг барина. Шинэ харагдаж байгаа ч ийш тийш унжсан, илүү хар туяатай, иш нь урт байвал нитратаар борджээ гэж үзнэ. Сайн чанарын ногоо нь хатуу, байгалийн ногоон өнгөтэйгөө байна.

 

Бяслаг


Бяслагийг ургамлын тостой эсэхийг дараах шинж тэмдгээр ялгана: муу чанарын бяслагийг зүсэхэд амархан үйрч унана (пармезан зэрэг төрлийн бяслаг), задгай агаарт хурдан хатаж хугарна.

Зүсмийг наранд тавиад ажиглаарай: сайн чанарын бяслаг – хайлмагтана, муу – хатуурах бөгөөд гадаргуу дээр нь тосон дуслууд үүснэ.

 

Зайрмаг


Хэсгийг таваг дээр орхиорой – ургамлын гаралтай хүнс удаан хайлна, бүрэн хайлсны дараа цайвар өнгөтэй тарж нэлийнэ. Натурал зайрмаг нь зөөлөн, зөөхийний хөвсгөр байдлаа хадгалж үлдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *