in ,

Залхуурал нэг талаасаа хөгжил дэвшлийн хөдөлгүүр гэдгийг гэрчлэх 10 бүтээлч санаа

Зүгээр сууж чаддаггүй хүмүүс залхуучуудыг тэр болгон ойлгохгүй, харин залхуучууд өөрсдийгөө сайн мэднэ: залхуурна гэдэг ядрахаасаа өмнө амрахыг хэлнэ. Илүү хөдөлгөөн хийхээс залхсан хүмүүс гайхалтай зүйл зохион бүтээдгийг та мэдэх биз ээ.

Залхуурал, нэг талаасаа хөгжил дэвшлийн хөдөлгүүр гэдгийг гэрчлэх дараах сонирхолтой баталгааг танилцуулж байна.

 

Цэцэг услахаас залхуурвал

Хуванцар савны ёроолыг зүүгээр цоолоод цэцгийн савандаа хийгээрэй. Цэцэг өөрөө өөрийгөө усална биз.

 

Хувцас индүүдэхээс залхуурвал

Шүршүүрт орж байхдаа индүүдэх гэж байсан хувцсаа хөшигний цаана өлгөөрэй – үрчлээ нь аяндаа гарна.

 

Сав суулга угаахаас залхуурвал

Лаваш дээр хоолоо таваглаад идээрэй – таваг тань заваарахгүй. Эсвэл тавгандаа хүнсний гялгар уут углана.

Омлетыг Zip Lock гялгар уутанд хийж болгох боломжтой. Буцалж буй усанд 10 минут хийгээд гаргаад ирэхэд өглөөний хоол бэлэн. Сав суулга угаах ямар ч хэрэггүй.

 

Гартаа таблет барихаас залхуураад байвал

Кино үзэх гэж байгаа бол өмдний өлгүүрт хавчаад зохих газраас өлгөж болно.

Онгоцонд бол Zip Lock гялгар уутанд хийгээд сандлын өлгүүрээс дүүжилж болно. Дүрс бага зэрэг муудах ч гэлээ гар тань чөлөөтэй байна.

 

Халуун цай хөрөхийг хүлээхээс залхуураад байвал

Кофе, цайгаа хурдан хөргөхийг хүсвэл 3-4 цайны халбага хийгээрэй. Эсвэл хоолны халбага ч хийсэн болно.

Сахар хутгахаас залхуурвал эхлээд сахраа хийгээд дараа нь халуун усаа хийгээрэй. Өөрөө уусаад алга болно.

 

Худалдаж авах зүйлсийн жагсаалт гаргахаас залхуурвал

Хөргөгчнийхөө зургийг аваад л дэлгүүр яваарай.

 

Тоос арчихаас залхуурвал

Гэрээ цэвэрлэхдээ цагаан хэрэгсэл зайлагч нэмсэн усаар тавиур, шалаа арчаарай. Унах тоос 2 дахин багасна.

 

Эд зүйлсийг байранд нь тавихаас залхуурвал

Долоо хоногийн сүүлээр талаар нэг тарсан эд зүйлсийг нэг саванд цуглуулаад хайрцгаа барин эд зүйлсээ байранд нь тавиарай. Жижиг сажиг зүйлсийн төлөө ийш тийш хэдэн дахин гүйх хэрэггүй.

 

Спортоор хичээллэхээс залхуурвал

Долоо хоногт 3 удаа спорт заал явах нь төвөгтэй санагдвал гэртээ спортоор хичээллэж болно. Өдөр болгон дасгал хийдэг хүнтэй холбогд. Хэрвээ видео тоглоомд дуртай бол хожигдол болгоныхоо дараа 10 удаа суниа. Хүсээгүй суниалт таныг илүү сайн тоглуулахад хүргэнэ. Хожигдвол бас сайн л биз – булчин тань хөгжинө.

 

Ундаа хөргөхөөс залхуурвал

Халуун өдөр ундаа хөргөхийг хүлээж тэвчихгүй бол хэд хэдэн дарсны хундага, стакан хөргөгчиндөө хийгээрэй. Хүйтэн стаканд хийсэн ундаа тэр дороо хүйтэн болно.

 

Бүгдийг хийхээс залхуурвал

Айх зүйлгүй! Биеэ сул тавиад л юу ч хийхгүй байгаагаасаа таашаал аван хэвтээрэй.