in ,

Би жимс ашиглан хийсэн энэ оогоор шүдээ угаадаг болсноос хойш цасан цагаан шүдээрээ гайхуулах болсон

Шүд цайруулах хэд хэдэн аргууд бий. Сонсоход итгэмээргүй ч гэлээ үнэхээр үр дүнгээ өгдөг тул та сонирхоно уу. Энэ бол гүзээлзгэнэ.

Гүзээлзгэнийг ашиглан та гэртээ натурал шүдний оо хийж болно. Гүзээлзгэнэд агуулагдах алимны хүчил нь шүд цэвэрлэх байгалийн гаралтай бодис юм. Үүнээс гадна, гүзээлзгэнэд фолийн xүчил агуулагддаг – шүдний шарыг арилгаж цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Зуны амтат жимсгэнэ нүүр дүүрэн инээмсэглэл бэлэглэнэ гэж хэн бодох вэ дээ?

Үйлчилгээ нь цайруулагчийн үйлчилгээтэй адил төстэй. Хоолныхоо дараа гүзээлзгэнэ идсэн ч гэсэн цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Эсвэл дараах жороор шүдний оо бэлдэж илүү өндөр үр дүнд хүрч болно:

Танд хэрэгтэй зүйл:

  • 2-3 гүзээлзгэнэ
  • ½ ц.х хөөлгөгч

Яагаад хөөлгөгч гэж? Шүдэнд тогтсон толбыг арилгах үйлчилгээтэй. Жижиг саванд орцуудыг хийж сайтар хутгаад шүдний сойзондоо түрхэж хэрэглэнэ. Уг шүдний оог хэрэглэж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараанаас та мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ. Шүдээ угаасны дараа шүдний утсаар гүзээлзгэнийн үрийг цэвэрлэж байгаарай.

Анхаарах зүйл: уг цэвэрлэгээ нь таны өдөр тутмын шүдний оогоор цэвэрлэх арчилгааг орлохгүй. Нэмэлт арчилгаа болно. Байгалийн гаралтай уг шүдний оо нь химийн гаралтай цайруулагч шүдний оог орлох чадалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *