in ,

ГоёГоё

Бидний бие махбод үе үе цэвэрлэгээ хийж эрүүлжих шаардлагатай байдаг. Тэдгээрийг хийж чадах 14 хүнс яг одоо таны галт тогоонд бэлэн байгаа

Бидний бие махбодь үе үе цэвэрлэгээ хийж эрүүлжих хэрэгтэй болдог. Энэ үйл явцад туслалцаа үзүүлэх зарим нэг хүнсний бүтээгдэхүүн байдаг болохыг танилцуулах гэж байна.

Чухам ямар хүнс ямар эд эрxтэнд эерэгээр нөлөөлж болохыг та сонирхоно уу.

 

Бамбай булчирхай

Цоохор майлз нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Цус цэвэрлэх, үе мөчинд шээсний хүчил хуримтлахаас хамгаална. Цоохор майлзын орцтой ногоон смузи нь булчирхайн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

 

Хоол боловсруулах эрxтэн

  • Сонгино – хоол идэх дуршлыг нэмэгдүүлэх, шим тэжээлтэй бодисыг хурдан шимэгдүүлэх болон хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Сонгинод агуулагдах дисульфид болон трисудьфид нь хавдар, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
  • Маалингийн үр биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Уг үр нь ашиг тустай тосоор баялаг: омега-3, омега-6, омега-9 нь бодисын солилцоог дэмждэг ажээ.

 

Нойр булчирхай

Бразил самар нь селений агууламж ихтэй тул биеэс мөнгөн усыг гадагшлуулдаг. Гэхдээ их хэмжээгээр идэхгүй байхыг анхаарна уу.

 

Элэг

  • Хүрэн манжинд агуулагдах бетаин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна биеийг залуужуулах үйлчилгээтэй – арьс, үс, болон хумсны эрүүл байдлыг хангадаг байна.
  • Цагаан гаа нь бодисын солилцоог идэвхжүүлнэ. Элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Тийм ч учраас цагаан гааны хандтай цай уух эсвэл хоолонд амтлагч байдлаар хэрэглэж байна уу.
  • Грейпфрут – шим тэжээл ихтэй бөгөөд элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Дархлааны системийг дэмжих С амин дэмээр баялаг.

 

Цөсний хүүдий

Жимсний шүүстэй оливийн тос нь цөсний чулуу хөөх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг байна.

 

Гэдэс

Бөөрөнхий байцаа нь биеэс хорт бодис, хүнд металыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Уг байцаанд агуулагдах хүчил нь ходоодны хэвийн орчинг бий болгож хоол боловсруулах ажиллагааг сайжруулдаг байна.

 

Бөөр

  • Далайн давс биеэс илүүдэл хүчлийг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.
  • Цангис – байгалийн хамгийн хүчтэй антибиотик гэж хэлж болох бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Бөөр, шээсний замыг сайтар цэвэрлэдэг байна.
  • Яншуй нь шээс хөөх үйлчилгээтэй тул бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Үүнээс гадна давсаг цэвэрлэх үйл ажиллагааг дэмжинэ. Биеийн илүүдэл шингэнийг шээсээр дамжуулан хөөнө.

 

Шулуун гэдэс

Хан боргоцойд агуулагдах бромелайн нь шулуун гэдсийг цэвэрлэх үйлчилгээтэй тул хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна ширхэглэг ихтэй: ганц зүсэм өдөрт идэхэд авах ёстой шим тэжээлийнхээ 10%-ийг авч чаддаг ажээ.

 

Бүх бие махбодь

Алим биеэс хорт бодисыг чадварлаг гадагшлуулна. Алимд агуулагдах пектин нь төрөл бүрийн метал болон хүнсний хортой нэмэлтүүдээс цэвэрлэдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *