in

Юу вэЮу вэ ХахаХаха ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГоёГоё ГунигтайГунигтай

Унгас хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог. Яаж гэдгийг эндээс мэдэж аваарай!

Эрчүүдийн унгасны талаар хоёр ч төрлийн хошин шог яригддаг. Нэг дэх “хошин шог” хажууд байгаа хүнийг нэг мөсөн нам авна, хоёр дахь нь хэрвээ нөгөө хүн хэтэрхий ойрхон зогсож байгаа бол бас л нам авна. Мэдээж унгаж байгаа эр хүн хийгээ гаргах урлагт суралцаагүй бол бүр ч асуудал үүснэ.

Үнэндээ унгас хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлж чаддаг. Хэрхэн гэдгийг мэдэж авцгаая.

 

Нэгдүгээрт, унгас гэж юу вэ?

Oddee-гийн мэдэгдсэнээр бол, 59%-ийн азот, 21%-ийн устөрөгч, 9%-ийн нүүрсхүчлийн хий, 7%-ийн метан, 4%-ийн хүчилтөрөгч – энэ бүгд амьсгалаар авсан агаараас эхлээд гэдэс ходоодонд явагдсан химийн урвалын үр дүн.

Энэ химийн урвал нь гадагшлах ёстой бөгөөд дотор эрхтэн энэ үйлдлийг сайн гүйцэтгэдэг.

Үнэн хэрэгтээ, унгахаас ичих хэрэггүй. Учир нь таны бие эрхтэн зөв ажиллаж байгааг илтгэж байгаа ажээ.

Гэхдээ унгас болгон нэг төрлийн байна гэж байхгүй.

Маш олон төрөл байхыг та анзаарсан биз дээ: чанга, дуугүй, төрөл бүрийн үнэртэй, үнэргүй.

 

Үнэргүй унгас

Таныг унгасныг хэн ч анзаарсангүй юу? Өнөөдөр таны азтай өдөр байна.

Үнэргүй унгас бол дан агаараас бүтсэн гэж үзнэ, өөрөөр хэлбэл хэхэрч байгаатай л адил.

 

Өмхий унгас

Эргэн тойрон байгаа хүмүүсийг байж суух газаргүй болгоно. Ихэвчлэн таны идэж байгаа хоол хүнснээс болж өмхийгөөр унгана. Дуугүй унгасан учраас хүмүүс мэдэх боломжгүй гэж бодох боловч хэн унгасныг хүмүүс амархан мэддэг.

Броколли, цэцэгт байцаа, улаан махнаас болж өмхий унгадаг.

 

“Тулгаа, цонхоо онгойлго доо”

“Би яг үхлээ, дэлхий сөнөж байна уу?”

Таны хайртай нохой ч хажууд чинь тэсэж сууж чадахгүйгээр тэгтлээ өмхий унгаж байна уу?

Хурц үнэртэй унгас нь өвчний шинж тэмдэг байж болно. Лактозын хэмжээ хэт өндөр байх, бүдүүн гэдэсний үрэвсэл эсвэл гатроэнтеритийн шинж тэмдэг байх тохиолдол бий.

 

Байнгын унгас

Цагаан хоолтнууд байнга унгах талтай байдаг.

Энэ тохиолдолд санаа зовох зүйлгүй. Таны эрүүл мэндэд асуудал үүслээ гэж сандрах хэрэггүй.

Магадгүй ямар нэгэн харшлын улмаас та унгаад байж болох талтай тул эмчид үзүүлэхэд нэг их илүүдэхгүй болов уу.

 

Унгасаараа амьсгалж байгаа гэж та бодож байсан уу?

Эксетерийн их сургуулийн нэгэн судалгаанаас харахад бага зэргийн хий үнэртэх нь хавдраас урьдчилан сэргийлэх боломжтойг тогтоосон байдаг.

Энэ нь унгасанд агуулагдах саарал устөрөгчийн үзүүлэх үр дүн ажээ.

Одоо та унгасны талаар багахан ч гэсэн ойлголттой болж авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *