in ,

Тархины түгээмэл хатуурал – ихэвчлэн залуучуудад тохиолддог өвчин бөгөөд эхэн үеийн шинж тэмдгүүд нь дараах байдлаар илэрдэг

Үргэлж яаруу, стресстэй амьдралаас болж ихэнх хүмүүс эрүүл мэндийн жижиг асуудлуудад анхаарал хандуулахаа байжээ. Бид толгой өвдөх, нойрмоглох, ядрах зэрэг зүйлсийг энгийн зүйл гэж хүлээн авах болж. Гэвч биед гарах зарим жижиг асуудлууд нь ноцтой өвчний шинж тэмдэг байж болдог. Жишээ нь, тархины түгээмэл хатуурал.

Энэ өвчнийг хэрхэн эрт үед нь илрүүлэх тухай мөн сэжиглэсэн тохиолдолд юу хийх хэрэгтэй тухай олж мэдээрэй.

Хүмүүсийн ихэнх нь энэ өвчний тухай мэддэггүй. Тархины түгээмэл хатуурлыг ахмад настнуудад нийтлэг тохиолддог ой тогтоолт муудахтай андуурдаг. Гэвч үнэн хэрэгтээ ой тогтоолттой холбоотой ямар ч асуудалтай энэ өвчин холбоогүй байдаг.

Тархины түгээмэл хатуурал – залуу насныханд тохиолддог өвчин бөгөөд эхний шинж тэмдгүүд нь ойролцоогоор 30 насанд илэрдэг аж. Энэ өвчний гол илрэл нь хөдөлгөөний саатал байдаг бөгөөд эцэст нь өвчтөнийг тэргэнцэр дээр суухад хүргэдэг аюултай өвчин юм.

Зөвхөн цаг тухайд нь оношилж зөв эмчилгээ хийснээр л тархины түгээмэл хатууралтай өвчтөн өвчнөөсөө үл хамааран бүрэн дүүрэн амьдралаар амьдрах боломжтой болдог.

 

Тархины түгээмэл хатуурал гэж юу вэ?

Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж тархи болон нугасанд үрэвслийн голомт үүсгэдэг архаг өвчнийг тархины түгээмэл хатуурал гэнэ. Үүний үр дүнд мэдрэлийн эс үхжиж, янз бүрийн эмгэг мэдрэлийн шинжүүд үүсгэнэ: тэнцвэр, баримжаа алдагдах, алхахад хэцүү болох, гэнэт хараа муудах, ядрах, мэдрэхүй алдагдах, мөчдийн мэдээ алдалт гэх мэт.

 

Хэрхэн тархины түгээмэл хатуурлыг эрт үед нь олж илрүүлэх вэ?

Их хэмжээгээр ядрах, толгой эргэх, толгой өвдөх, нүдэнд юм хоёрлож харагдах, гар эсвэл хөл мэдээ алдах, алхаанд бага зэрэг өөрчлөлт орох – энэ бүх шинж тэмдгүүдийг энгийн хүн амин дэмийн дутагдал, стресс, хэт мэдрэгшилтэй холбон тоолгүй өнгөрөөдөг. Тиймээс л хүмүүс эмчид хандах хугацаагаа хойшлуулж өөрөө эмчлэх гэж оролдох эсвэл бүр үл тоон орхидог юм.

Эдгээр шинж тэмдгүүд нь нь тархины түгээмэл хатуурлын эхний шинж тэмдэг байж болно гэдгийг санах хэрэгтэй.

Зөв оношлуулж, цаг тухайд нь эмчлүүлээгүйгээс болж эцэст нь өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж, энгийн хөдөлгөөний чадвар алдагдаж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй болдог.

 

Тархины түгээмэл хатуурлыг эмчилж болох уу?

Харамсалтай нь шинжлэх ухаан хараахан энэ өвчнийг эмчлэх эмийг олж нээгээгүй байгаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан энэ өвчний явцыг удаашруулах янз бүрийн шинэлэг аргуудыг нэвтрүүлсээр байгаа юм.

Хамгийн чухал хийх ёстой эхний зүйл бол өөрийгөө хамгаалах юм: биедээ гарсан өөрчлөлтүүдийг анхаарч цаг тухайд нь эмчид хандаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *