in ,

Хэрвээ танд дараах 12 шинж тэмдгийн аль нэг нь илэрч байвал та өдөрт маш бага ус ууж байна гэсэн үг!

Аяга хүйтэн уснаас илүүтэй амны цангаа тайлах ундаа гэж байхгүй болов уу? Аяга ус – аяга кофе эсвэл хийжүүлсэн уснаас илүүтэй сайхан мэдрэмжийг авчирдаг. Энэ мэт зүйлсийг мэддэг хэрнээ амьдралын чухал эх үүсвэр болох усыг бага уудаг хүмүүс байдаг. Хэрвээ танд дараах шинж тэмдгийн аль нэг нь илэрч байвал уух усаа багадуулж байна гэж ойлгоорой.

 

1. Ам хатах

Энэ бол ил тод шинж тэмдэг бөгөөд гарах үр дүн нь ч таагүй. Ам хатаж зууралдана, та ямар ч хамаагүй шингэн уухаар тэмүүлнэ. Амтат ундаа нь асуудлыг түр зуур л шийдэх бол ус амны хөндийн дээд давхаргыг чийглэж чийгийг удаан хадгалдаг байна.

 

2. Хуурай арьс

Арьс – бие махбодийн хамгийн том эрхтэн бөгөөд чийгшүүлэх хэрэгтэй. Хуурай арьс – шингэн дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг. Шингэний дутагдалд орсноор хөлрөхгүй, хөлрөхгүй гэдэг нь бие эрхтэн хир, илүүдэл өөх тосоо гадагшлуулахгүй гэсэн үг. Үүнийг таслан зогсоох цорын ганц шилдэг арга бол ус уух.

 

3. Маш их цангах

Энэ бол ам хатахаас өөр мэдрэмж. Нэг удаа ч болов шартаж үзсэн хүн энэ мэдрэмжийг ойлгоно. Яаж ч уугаад амны цангаа тайлагдахгүй. Согтууруулах төрлийн ундаа таны биеийг бүхэлд нь шингэний дутагдалд оруулдаг учраас тархи SOS дохио өгч эхэлнэ. Бие эрхтнээ сонсож сураарай, тэд зөв дохио өгдөг юм шүү.

 

4. Нүд аргах

Шингэний дутагдалд ороход нүд аргаж, цусаар дүүрдэг (шарталтын мэдрэмжийг санаарай). Зохих хэмжээний ус уухгүй бол таны нүдний сувгууд хатаж эхэлдэг. Энэ нь нүдэнд муугаар нөлөөлнө, ялангуяа линз зүүдэг бол анхааралтай байна уу.

 

5. Үе мөчөөр өвдөнө

Бидний үе мөч, шөрмөс 80% уснаас бүрддэг. Шингэн нь үе мөчийг хоорондоо үрэлдэх явдлыг багасгана, мөн ямар нэгэн огцом хөдөлгөөнөөс бэртэл гэмтэл авахаас хамгаалдаг байна.

 

6. Булчингийн масс багасна

Таны булчин ч бас уснаас бүрдэнэ. Ус бага уух тусам булчингийн масс багасна. Бэлтгэл сургуулилтын үеэр болон дараа ус ууж булчингийн өвчин, үрэвсэл зэргийг багасгана.

 

7. Байнга өвдөнө

Ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Бидний бие эрхтэн өөрт хортой, хэрэггүй гэсэн бодисыг зохион байгуулалттайгаар гадагшлуулдаг. Шингэний дутагдалд орсон бие усыг “сорж” эхэлнэ, жишээ нь цуснаас шимж өөр бусад өвчний эх үүсвэр үүсгэнэ.

 

8. Ядрах, нойрмоглох мэдрэмж

Цуснаас усыг “зээлсэн”-ээс болж хүчилтөрөгчийн дутагдалд орно. Хүчилтөрөгчийн дутагдал нь шууд нойрмоглох, ядрахад хүргэх ажээ. Ингээд та өдөр өнгөрөх тусам амархан ядарч унтаа хүн л болно – энэ тохиолдолд ямар ч кофе тус болохгүй.

 

9. Өлсгөлөн мэдрэх

Шингэний дутагдалд орсон бие өлсгөлөнгийн дохио өгнө. Энэ мэдрэмж өдрийн турш үргэлжлэхээс гадна шөнө сэрээд л хөргөгч рүү явахад хүргэнэ. Хоол хүнс бидний бие эрхтнийг ажиллуулахад нөлөөлдөг, ус хоолыг боловсруулж “шатахуун” болгон хувиргадаг ажээ.

 

10. Хоол боловсруулах эрхтний асуудал

Амны хөндийг усаар чийглэх ёстой гэж дээр дурдсан. Энэ асуудал мөн хоол боловсруулах эрхтэнд ч хамааралтай. Амны хөндийг зохих хэмжээнд чийглэхгүй бол гэдэс ходоодны чийгшил ч мөн алдагдана. Ингээд ходоодны хүчил дотоод эрхтнүүдийг гэмтээж эхлэх ажээ. Үүнийг бид цээж хорсох, ходоодны хямрал гэж ойлгодог.

 

11. Эрт хөгшрөх шинж тэмдэг илрэх

Нас нэмэгдэх тусам бидний биеийн шингэн алдагддаг. Нас нэмэх тусам уух усны хэмжээг ухамсартайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Шингэний дутагдлын улмаас гадаад төрх эрт үрчлээтэх шинж тэмдэг нүдэн дээр ил явагддаг, харамсалтай нь дотор эрхтэн ч мөн муудаж байгааг бид тэр болгон мэддэггүй. Иймээс амьдралынхаа турш шингэн хангалттай ууж байх хэрэгтэй.

 

12. Та энэ хүртэл манай нийтлэлийг уншлаа

Хэрвээ та нийтлэлийг дуустал нь уншиж байгаа бол: “Хн, би хангалттай ус ууж байна уу?” гэж бодсон хэрэг. Тэгвэл яг одоо аяга ус уу! Бага ууснаас хэтрүүлэн уусан ч яах вэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0