Ядуурал, дaйн, алaн хядлaга гээд хорвоогийн муу муухай бүхнийг цөөн эрх мэдэлтнүүд хийсвэрээр бүтээж байдаг гэвэл та итгэх үү? Хуйвалдааны онолыг баримтлагчид хүн төрөлхтний хувь заяа ердөө хэдхэн хүний гарт байдаг гэж үздэг бөгөөд засгийн газар тэдгээр нууц эрхмүүдийг халхалж хамгаалдаг гэдэгт итгэдэг юм. Дэлхийг удирдаж байгаа тэдгээр хүмүүсийн ингэж хүний зовлонгоор тоглох шалтгаан нь энгийн иргэдийг эрхэндээ байлгаж мал мэт тэжээж үр ашгийг нь хүртэхэд оршдог аж.
Энэ хачирхалтай онолыг нотолж чадах хүн байхгүйн адил үгүйсгэж чадах хүн ч мөн үгүй.
Дэлхийн хэмжээний хуйвалдаан
Энэхүү хуйвалдааны голд Нууц Нийгэмлэг оршиж байдаг бөгөөд гишүүдийнх нь тоонд улсын тэргүүнүүд, баячууд, масончууд цаашлаад зарим нэг үндэстэн хүртэл ордог байна. Уг нийгэмлэгийн доор эрх мэдэл, үнэлж баршгүй нууцууд мөн хорон санаа агуулагдаж байдаг.
Тэд бол утсан хүүхэлдэйг удирдаж байдаг гар юм. Харин бид тэдний тоглоом. Гэхдээ нөлөө бүхий хүн болгон энэ хуйвалдааны талаар мэдэж байдаг гэж ойлгож болохгүй.
Дэлхийн хэмжээний хямрал болоход аль эсвэл улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд Нууц Нийгэмлэг, хуйвалдааны тухай ярьж эхэлдэг нь гайхаад байх зүйл биш юм. Хүнд асуудал тулгарахад хамгийн түрүүнд асуудлыг шийдэх гэж оролдох биш хэрэгтнийг хайж эхэлдэг шүү дээ.
Ингээд энэ аугаа хуйвалдааны тухай бид өөрсдийн зөв гэж бодож байгаа 10 таамаглалаа дэвшүүлье.
1. Бидний ажигласнаар аливаа ард түмнийг устгах хамгийн үр дүнтэй арга бол архи, тамхи, завхайрлыг сурталчилж өөр арьстан, угсаатантай цусыг нь холилдуулах юм. Хэсэг хугацааны дараа хүмүүс үүссэн нөхцөл байдалд дасаж тухайн ард түмэн мөхдөг байна.
2. Олигархууд бол мөнгөний урсгалыг хянаж байдаг АНУ-ын бууны ноход юм. Тэд Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлд орших орнуудын хөгжилд шууд нөлөөлдөг бөгөөд аль улс хэр хурдацтай хөгжих ёстойг шийдвэрлэдэг байна.
3. Нууц Нийгэмлэг нь халдварт өвчнүүдийг зохиомлоор бий болгож шинэ вирус гаргаж авахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Ингэж хүн төрөлхтний хэмжээг тодорхой түвшинд барьдаг бөгөөд өвчний эсрэг эм хийж өндөр үнээр зардаг байна.
4. Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлд багтдаг улсуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 90%-ийг АНУ болон Израиль эзэмшдэг учраас бидний юу мэдэх мэдэхгүйг тэд хариуцдаг гэсэн үг юм.
5. Алан хядах үйл ажиллагааг улс орны элитүүд санхүүжүүлдэг ба ингэж тодорхой үндэстнийг үзэн ядах цаашлаад дайтах шалтгааныг бий болгодог.
6. Хүн амын тоог багасгахын тулд үнэгүй тариа тарааж охидын үр тээх чадварыг үгүй болгодог.
7. Ундны усанд фтор нэмж хүмүүсийг дуулгавартай болгодог. Бусад орнуудтай харьцуулбал АНУ-ын ундны усанд фтор, хлор агуулагддаггүй байна.
8. Титаник хөлөг онгоц сүйрсэн шалтгаан нь “Олимпик” нэртэй өөр онгоц гэмтэлтэй байсан учраас даатгалын мөнгө авахын тулд жинхэнэ Титаникийн оронд явуулсан явдал юм.
9. Бүх цахилгаан болон радио техник хэрэгслүүд дотроо байршил илрүүлэгчтэй байдаг. Түүнчлэн таны мэдээллийг интернет болон радио долгионоор дамжуулж байдаг. Ер нь тэгээд интернетийг хүмүүсийг удирдахын тулд бүтээсэн шүү дээ.
10. Газрын тос, байгалийн хий олборлогчид өөрсдийн байр суурь, ашгаа алдахгүйн тулд цахилгаан машин болон альтернатив цахилгаан үүсгэврүүдийг зах зээлээс зайлуулахыг хичээдэг.
Найзуудтайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү!