in ,

Өдөр бүр биедээ авч явахад илүүдэхгүй, ямар ч нөхцөлд хэрэг болох боломжтой 9 зүйл

Тооцоолол өндөртэй хүн ч ирээдүй хэрхэн эргэхийг урьдчилан таамаглаж чаддаггүй. Урьдчилан мэддэг байх нь сайн ч гэлээ юунд ч бэлэн байх нь илүү сайн юм.

Өдөр бүр биедээ авч явахад илүүдэхгүй, ямар ч нөхцөлд хэрэг болох боломжтой зүйлсийг та бүхэнд танилцуулж байна.

 

1. Шинжилгээний битүүмжилсэн сав

Биедээ авч явах ёстой зүйлс тань хэлбэр дүрсээ хадгалж бага зай эзлэхэд бидний зорилго оршино. Үүнд эмийн сангуудаар зарагддаг шинжилгээний сав хамгийн тохиромжтой.

 

2. Гар чийдэн

Онцгой тохиолдолд гэрэл дутагдах нь асуудлыг хүндрүүлдэг (харанхуй шөнөөр машин эвдрэх ч юм уу). Тиймээс эртнээс аялал спортын дэлгүүрээс жижиг гар чийдэн авахыг зөвлөж байна.

 

3. Швейцар xутга

Бяцхан швейцар xутганууд онц шаардлагатай мэт харагддаггүй ч хэрэгтэй үедээ хамгийн шилдэг олон үйлдэлт төхөөрөмж болдог юм. Ийм xутганууд онгойлгох, зүcэх, хөрөөдөх, эргүүлэх, нугалах зэрэг маш олон үйлдлүүдийг хийж чаддагаас гадна зай бага эзэлдгээрээ давуу талтай.

 

4. Шархны лент

Биеийн аль нэг хэсгээ гэмтээсэн бол ямар ч тохиолдолд шархыг хааж боох боломжтой байх нь чухал. Гэвч хэрэв анхан тусламжийн иж бүрдэл байхгүй бол шархыг гадаад нөлөөнөөс хамгаалж чадах шархны лентийг ашиглаарай.

 

5. Чүдэнз

Онцгой нөхцөлд чүдэнз шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг тайлбарлах шаардлагагүй байх. Энэ бол гэрэл, дулааны эх үүсвэр юм. Түүдэг гал асаах шаардлага гарсан үед танд хэрэг болно.

 

6. Мөнгө

Та түрийвчээ хулгайд алдсан үеэс ноцтой нөхцөл байдал үүснэ. Ийм тохиолдолд шаардлагатай үед л үрэх нөөц мөнгөтэй байх хэрэгтэй.

 

7. Чихэр

Мэдээж мөсөн чихэр, резинэн чихэр таныг цатгахгүй ч чихэр нь глюкозын эх үүсвэр болдог тул өл дарахад тусална.

 

8. Тугалган цаас

Савны таглаан доор тогтоосон тугалган цаас нь толийг орлуулж чаддаг ба ямар нэг нөхцөл байдалд хол зайд гэрлэн дохио өгөхөд ашиглах боломжтой. Үүний тулд нарын гэрлийг ойлгож хэрэгтэй зүг рүүгээ чиглүүлэхэд л хангалттай.

 

9. Шүгэлний оронд

Хэдий бид хамгийн авсаархан тусламжийн хэрэгслүүдийг бүрдүүлж байгаа ч шүглийг багтаах боломж байхгүй. Тиймээс түүний оронд тоглоомон нугас аваарай.

Энэ тоглоомон шүгэл нь агаарыг чимээгүй нэвтрүүлээд дуутай гаргадаг. Ийм шүгэлний тусламжтай дуут дохио өгөх боломжтой.

 

Хэрхэн савлах вэ?

Дээрх бүх зүйлсийг эмнэлгийн саванд багтаахын тулд дараах байдлаар савлаарай:

  • Гар чийдэн, хутгаа хурууны лентээр сайтар орооно.
  • Үлдсэн зайн талыг чүдэнзээр дүүргэнэ.
  • Хажууд нь тоглоомоо нөөц мөнгөөрөө ороож хийнэ.
  • Үлдсэн хэсэгт нь чихрээ чигжиж хийнэ.
  • Савны таганд тугалган цаасаа хоёр талдаа наалддаг скочоор нааж тогтооно.

Ийм сав танд ямар ч онцгой байдалд тусалж чадна. Энэ савыг биедээ авч явах тийм ч хэцүү биш: сав халаасанд ч багтана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *