in ,

Биеийн хамгийн их ачаалал авдаг тулгуур эрxтэн болох хөлийг зөв арчилж, сайхан харагдуулах 6 зөвлөгөө

Байнгын сандруу байдал, хөлд таараагүй гутал, нийтийн тээвэрт удаан хугацаагаар зогсоогоороо явах зэрэг нь хөлд хэтэрхий их ачаалал өгөхөд хүргэдэг. Тийм учраас хөлийг зохих ёсны дагуу арчлах шаардлагатай.

Та бүхэнд хөлийн арчилгааны 6 зөвлөгөө, дүрмийг танилцуулж байна.

 

Хөлөө хуурай байлгах

Хөлийн ариун цэвэр сахих хамгийн анхны дүрэм бол хуурай байлгах юм. Чийгтэй хөл нь мөөгөнцөр үүсэх шалтгаан болно. Хөлөө хуурай байлгах хэд хэдэн дүрэм бий:

  • Арьсыг нь амьсгалахад саад болохооргүй натурал материалаар хийсэн гутал өмсөх
  • Нэг хос гутлыг хэдэн өдөр дараалан өмсөхгүй байх
  • Шүршүүрт орсны дараа хөлөө хаттал нь арчих.

 

Хумсаа зөв авах

Хумсыг буруу хэлбэртэй авах нь шигдэхэд нөлөөлнө. Энэ таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд дараах дүрмийг баримтал:

  • Хумсыг тойруулж биш тэгш хэлбэрээр авна.
  • Хэт тулгаж авахгүй: үрэвсэх эсвэл шигдэхэд хүргэнэ.
  • Хумсны махыг авах хэрэггүй, цааш нь түлхэхэд л хангалттай.

 

Хумсны ариун цэвэр

Дээрх дүрмийг баримталсан ч гэлээ хумс тань шигдээд байвал дараах арга хэмжээг авна:

  1. Хөлөө бүлээн усанд 15-20 минут дүрнэ. Усыг ариутгахын тулд 1 литр усанд 1 х.х давс нэмээрэй.
  2. Шүдний утсыг хумсны завсар болгоомжтой хийж хумсаа бага зэрэг өргөнө.
  3. Шигдэж орсон шархтай хэсэгт ариутгах бодис түрхэж шархны лент наана.
  4. Хумс хэвийн байрандаа ортол энэ арчилгааг өдөр болгон хийнэ.

Хэрвээ гэмтэж бэртсэн эсвэл шигдэж орсон хумсны шарх улайсан, хүчтэй өвчтэй байгаа бол өөрөө дур мэдэн эмчлэх хэрэггүй. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандана.

 

Хөлийн ванн

Байнга гоё хөлтэй, өсгий нь зөөлөн байхыг хүсвэл та долоо хоногтоо нэг удаа 15-20 минут хөлийн ванн хийж байгаарай. Ваннд ямар ч орц хэрэглэж болно, хоолны давснаас эхлээд эфирийн тос, анхилуун үнэрт хатаасан өвс байсан ч болно.

Ванны дараа зөөлөрсөн арьсыг нь тусгай скрабаар авна.

 

Чийгшүүлэгч тос

Хөлийн сайн тос – яг л нүүр, гарны тос шиг өдөр болгон түрхэнэ. Тосны орцод хөлийг зөөлрүүлэх үйлчилгээтэй диметикон, ланолин болон вазелин, түүнчлэн чийгшүүлэх үйлчилгээтэй глицерин болон лецитин заавал орсон байх ёстой. Хөлийн хурууны завсар тос түрхэхгүй – мөөгөнцөр үүсэхэд нөлөөлнө.

 

Хөлийн иллэг

Хөлийн иллэг – ядаргаа тайлж, цусны эргэлтийг идэвхжүүлж эрүүл байдлыг хангана. Өдөр болгон 5 минут байхад л хангалттай. Иллэгийн тусгай төхөөрөмж эсвэл теннисийн бөмбөгөөр хийж ч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *