Хүмүүс зуун настын ач тустай шинж чанаруудыг эрт дээр үеэс л мэддэг билээ. Зуун наст нь амин дэм, эрдэс бодис, амин хүчил, фермент зэрэг 200 орчим төрлийн биед тустай бодисуудыг агуулдаг.
Таны эрүүл мэнд болон гоо сайхныг хадгалахын тулд бид энэхүү ургамлын шидэт шинж чанаруудын жагсаалтыг гаргалаа.
Дархлаа дэмжинэ
Зуун настын шүүс нь биеийн хамгаалах үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд түүнд агуулагдах С аминдэм нь дархлаа тогтолцоог дэмждэг.
Зуун настын шүүс бэлтгэхэд хэрэгтэй зүйлс:
- 1 зуун настын навч
- Аяга ус
- 1 цайны халбага зөгийн бал
Зуун настын цэвэрлэж угаасан өргөсгүй навчийг усанд хийж хутгана. Амт оруулахын тулд бага зэрэг зөгийн бал нэмж болно.
Үс бэхжүүлнэ
Зуун настын шүүс таны үсийг эрүүл байхад тусална: үсийг бэхжүүлж, ургалтыг хурдасгаж, гялалзсан сайхан үстэй болгоно.
Зуун насттай үсний маск хийхийн тулд дараах зүйлс хэрэгтэй:
- 1 зуун настын навч
- 1 цайны халбага буйлсны тос
Зуун настын навчийг дундуур нь зүсээд жижиглэнэ. Буйлсны тостой холиод үсэндээ түрхэнэ. Толгойдоо полиэтилен малгай углаад 20 минутын дараа маскаа бүлээн усаар угаагаарай.
Арьсаа арчил
Зуун наст нь арьсыг зөөлрүүлж, уян хатан чанарыг сэргээж мөн хөгшрөлтийн процессыг удаашруулахад нөлөөлдөг. Үүнээс гадна энэ ургамлын найрлагад сэвх толбо үүсэхээс сэргийлдэг бичил элементүүд бий.
Арьс арчилгааны лосьон бэлтгэхийн тулд:
- 100 гр зуун настын шүүс
- 3 амны халбага ус
- 5 амны халбага спирт
Энэ лосьоныг өдөр бүр нүүр болон хүзүүний арьсандаа түрхэнэ. 10 минутын дараа нүүрээ угаагаад тослоорой.
Бичил биетүүдийг устгах
Зуун настын шүүс нь ходоод хэт цочрох үед ходоод гэдэсний салст бүрхүүлийг тайвшруулдаг. Нэгэн судалгаагаар 30 мл шүүсийг өдөрт 2 удаа тогтмол уувал ходоод гэдэсний өвчний шинж тэмдэг арилдаг болохыг баталжээ. Мөн энэ ургамал нь антибиотик төст үйлчилгээтэй учир ходоодны шархлаа үүсгэгч нян – Helicobacter pylori-ийн өсөлт үржилд нөлөөлдөг аж.
Нарны түлэгдэлтийг эмчлэх
Шарх эсвэл түлэгдэлтийг хурдан эдгээхийг хүсвэл эмийн сангаас найрлагандаа зуун наст агуулсан эм аваарай. Эсвэл зуун настын навчийг авч цэвэрлээд доторхыг нь гэмтсэн хэсэгтээ өдөрт 2-3 удаа тавьж түрхээрэй.